Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ Оросын эсрэг шинэ хориг тавилаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 22 секунд

     АНУ Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээ авч эхэллээ. Жо Байдены засаг захиргааны ОХУ-ын эсрэг авч хэрэгжүүлж буй анхны хориг арга хэмжээ нь Оросыг “SolarWinds” компанийг хакердсан, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон гэж буруутгаснаас үүдэлтэй юм. ОХУ-ын зүгээс АНУ-ын хоригийг зэмлэн буруутгаад "Хариу арга хэмжээ авна" гэж ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков мэдэгдсэн юм.

Энэхүү хоригийн хүрээнд:

  • АНУ Вашингтон дахь ОХУ-ын Элчин сайдын яамны 10 дипломат ажилтныг нутаг буцаахаар болжээ. Тэдний дунд Оросын тагнуулын албаны хүмүүс байна  гэж үзсэн.
  • АНУ-ын Сангийн яам Оросын өртэй холбоотой зарим гүйлгээнд хориг тавих, АНУ-ын эсрэг кибер хорлон сүйтгэх ажиллагаа явуулах Оросын тагнуулын байгууллагыг дэмжсэн технологийн компанийн эсрэг хориг арга хэмжээ авчээ.
  • Төв банк, Үндэсний баялагийн санг хоригт хамруулж, компаниуддаа 2021 оны зургаадугаар сарын 14-нөөс хойш гаргасан бондыг шууд эзэмшихийг хоригложээ.
  • Жо Байден кибер салбарт дайсагнасан ажиллагаа явуулах, АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцох зэрэг хэд хэдэн үйл ажиллагаа явуулсан гэж Оросын хувь хүн, хуулийн этгээдүүдийн эсрэг шинээр хориг арга хэмжээ авах талаар тусгасан гүйцэтгэх захирамжид гарын үсэг зурсан.
  • АНУ-ын Сангийн яам Ерөнхийлөгчийн сонгуульд нь ОХУ хөндлөнгөөс оролцсон хэрэгт холбогдуулан 16 байгууллага, 16 хувь хүнд хориг арга хэмжээ авчээ. Тэдний дунд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Алексей Громов, сэтгүүлч Александр Малькевич, Тагнуулын ерөнхий газрын ажилтан асан Денис Тюрин, Орос, Украины улс төрийн зөвлөх Константин Килимник нар багтсан.
  • Крымтэй холбоотойгоор найман хувь хүн, хуулийн этгээдийн эсрэг хориг тавьжээ. ОХУ-ын бизнесмен Евгений Пригожинтой хамтран ажиллаж байна гэж үзэн "Транс-Ложистик", "Алкон", "Юнижет" компаниудыг хоригт багтаасан аж.
"Хийморьтой 20" сугалааны зохион байгуулагчдыг цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ
 
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
П.Анужин: Намайг сонгуульд нэр дэвших эсэхийг МАН шийднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.