Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Стеф бэртлээсээ эргэн ирнээс хойш 38.2 оноо, 5.1 холын шидэлт дунджилж байна

Ангилал
Бусад
Хэзээ
2021/04/16
Унших
0 минут 49 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Голдэн Стэйт Уорриорс багийн холбон тоглогч Стефэн Көрри өнгөрсөн гуравдугаар сарын 17-нд Хьюстэн Рокетс багийн эсрэг тоглолт дээр суудлын ясны хэсгээ гэмтээж тоглолтыг чөлөөлсөн. Ингэснээр багийнхаа таван тоглолтыг өнжиж гуравдугаар сарын 29-нд бэртлээсээ эргэн ирсэн. Түүнээс хойш багтайгаа өнөөдрийг хүртэл есөн тоглолтод оролцсон ба энэ хугацаанд 38.2 оноо 5.1 холын зайн шидэлт дунджилсан байна. Дээрх есөн тоглолтод Уорриорс баг 6:3 амжилттай тоглосон ба энэ хугацаанд тэрбээр Голдэн Стэйт Уорриорс багийнхаа түүхэнд хамгийн олон оноо авсан тоглогчоор алдарт Вилт Чамберлиний рекордыг эвдсэн юм. 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.