Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ц.Нямдорж сайдын унаж явсан машинд “зүүлттэй“ байсан 0052УБҮ дугаар дээр 30 төрлийн 752 мянган төгрөг торгууль төлөгдөөгүй байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 19 секунд

           ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж өнөөдөр нэгэн иргэн рүү ус цацсан гэх бичлэг цахим ертөнцөд тавигдаад байна. Тэгвэл түүний унаж явсан Лексус 570 маркын машин өөрийнх нь эсэх эргэлзээтэйгээс гадна, ланд 200 маркын автомашин дээр бүртэглтэй 0052 УБҮ гэх улсын дугаартай, мөн татвар торгуулиа төлөөгүй гэх шүүмжлэлийг олон нийтийн зүгээс тавьж байна.

     Тэгвэл Ц.Нямдорж сайдын унаж явсан Лексус 570 маркын автомашины дугаарыг хууль ёсоор эзэмшдэг Ланд 200  0052УБҮ гэх улсын дугаар дээрх торгуулийн талаарх мэдээллийг бид тээврийн хэрэгслийн нэгдсэн цахим үйлчилгээний нэгдсэн сангаас шүүж үзсэн юм. https://smartcar.mn/#/vehicle/penalty/list

      Ц.Нямдорж сайдын унаж явсан тээврийн хэрэгслэл хурд хэтрүүлсэн, зөрчил гаргасан, жолоочийн үүрэг зэрэг нийтдээ 30 төрлийн зам тээврийн зөрчил гаргасан бөгөөд 752 мянган төгрөгийн торгуулиа төлөөгүй байна. Мөн 2016 оны 10 дугаар сарын 21-нээс хойш торгуулсан төлбөрүүд байгаа гэдгийг дахин сануулъя.

 

Халдварын эрсдэлийг сэрэмжлүүлэх аппликейшн хэрэглээнд нэвтэрнэ
Халдварын эрсдэлийг сэрэмжлүүлэх аппликейшн хэрэглээнд нэвтэрнэ
 
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Ж.Энхжаргалан: Үндэсний их баяр наадмыг сайн зохион байгуулалттай хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.