Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦЭЦ: Хөшигний ард юу болоод Ц.Нанзаддорж “бултахад“ хүрэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
4 минут 27 секунд

     Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өчигдөр \2021.04.16\ болж шийдвэрээ гарган Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжгүй боллоо. Ийнхүү АН өөр нэр дэвшигч тодруулах эрэлдээ гарах нь ээ. Ингэхэд үндсэн хуулийн цэц дээр яг юу болов?

    Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд МАН-ын угшилтай Г.Баясгалан, Д.Солонго нар харин Х.Баттулгын угшилтай Г.Туулхүү, Ц.Нанзаддорж нар тулж маргааныг цэцийн дарга Н.Чинбат хагалахаар урьдилсан зураг гараад байв. Н.Чинбат нь хэдийгээр МАН-ын дэмжлэгээр цэцийн гишүүн болсон ч Х.Баттулгатай ойлголцож цэцийн дарга болсон тул барьцгүй болчихоод байсан хэрэг. Тиймээс Н.Чинбат хаашаа ч эргэж магадгүй байв.

      Хэрвээ энэ бүрэлдэхүүнээр хуралдаж Х.Баттулгыг нэр дэвших эрхтэй гэдэг шийдвэрийг гаргачихсан бол бүх концерт дуусах байлаа. УИХ-ын баталсан хууль үндсэн хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарсан байхад УИХ өөрөө өөрийгөө үгүйсгэсэн шийдвэр гаргаж, сөрж маргаан үүсгэн их суудлын хурал хуралдах эрх зүйн ямар ч боломж байхгүй. Тийм болохоор дунд суудлын хуралдаанаар бүх асуудал цэгцэрч мэдэхээр байлаа. Гэтэл Н.Чинбат гэнэт хуралдаанд оролцохгүй болж тэмээнээс том МАН-ын тэмдэгтэй, дуулианы эзэн Д.Одбаяр дунд суудлын хуралдаан даргалагч болоод ороод ирэв. Түүнийг эсэргүүцэж Х.Баттулгын талынхан жагсаал цуглаан хийсэн ч төдийлөн газар аваагүй.

       Ийнхүү цэцийн шийдвэр яаж гарах нь бараг урдаас тодорхой болчихсон гэхэд хилсдэхгүй болов уу. Өчигдөр өглөө эхлэх ёстой байсан цэцийн дунд суудлын хуралдаанд гишүүн Ц.Нанзаддорж тодорхойгүй шалтгаанаар ирсэнгүй. Ц.Нанзаддоржийн хуралдаа ирээгүй энэ үйлдлийг зарим нэг нь бойкот гэж үзэж байгаа бол зориуд асуудлаас бултсан гэж тайлбарлах нь ч байна. Өөрөөр хэлбэл, дунд суудлыг хуралдаан гурав хоёроор МАН-ын талд шийдэгдэх магадлалтай бүрэлдэхүүн томилогдсон тул өөрийгөө бодсон байх. Саяхан чөлөлөгдсөн Ш.Цогтоогийн түүхийг давтаж цэцээс явахыг хүсээгүй биз. Ц.Нанзаддорж МАН-ынхантай шөргөөцөлдөхөөс зайлсхийж асуудлаас бултсан гэж тайлбарлаж байна.

     Мөн Ц.Нанзаддорж нь ойрын үед Д.Гантулгын ижил асуудалд холбогдоод байгаа Ц.Анандбазартай нягт холбоотой гэгддэг. Учир нь тэрбээр ТӨХ-ны дарга байхдаа Мэдээлэл технологийн үндсэний паркын \МТҮП\ нэг жигүүрийг Ц.Анандбазар базарт бараг “хувьчлуулсан” байдаг.  Бараг гэдэг нь “Өргөө-2” кино театрын өөртөө зориулж хийсэн засвар, хэрэглэж байгаа техник тоног төхөөрөмж, унаа тэргийг хүртэл оролцуулаад 4 тэрбум төгрөгөөр үнэлж ТӨХ түүнийг баталгаажуулсан шийдвэр гаргажээ. Энэ өмч нь төрийн өмч биш атлаа төр үүрэг хүлээчихсэн гэсэн үг. Улмаар тус обьектыг зах зээлийн үнээс багаар Өргөө-2 кино театрт түрээслүүлсэн ажээ. МТҮП-ийн зүгээс түрээсийн үнээ нэмэх гэхээр түрээслэгч нь зөвшөөрдөггүй, түрээсийн гэрээгээ цуцлах гэхээр 4 тэрбумын өрөнд орох тийм л хорлонтой тогтоолыг Ц.Нанзаддоржийн үед батлуулсан ажээ. Үүний араас явж заргалдсан бүхэн Ц.Анандбазартай үзэлцээд дийлэхгүй юм билээ гээд хэлээ унжуулаад зогсдог гэж эх сурвалж мэдээлж байна. Энэ сэдвээр бид дараа дараагийн сурвалжлагаараа дэлгэрэнгүй бичих болно. Ямартай ч  Ц.Анандбазар руу тавьсан сум, Ц.Нанзаддоржийн бултсан зэрэг үйл явдал санамсаргүй хэрэг огт биш. Улс төрийн нарийн учир зангилаатай үйл явцын үргэлжлэл гэж харагдахаар байна. Харин хэрхэн цааш өрнөхийг дараа дараагийн үйл явдлууд харуулах биз ээ.

О.Цагираг

Эмэгтэй бөхчүүд түүхэндээ анх удаа тивдээ багийн дүнгээр тэргүүлжээ
Эмэгтэй бөхчүүд түүхэндээ анх удаа тивдээ багийн дүнгээр тэргүүлжээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.