Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.ЭНХБОЛД: ҮХ-Д Х.БАТТУЛГА НЭР ДЭВШИЖ БОЛОХГҮЙ ГЭЖ БИЧИХГҮЙ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 50 секунд

        ҮХЦ-ээс өчигдөр Ерөнхийлөгч Х.Баттулгыг дахин нэр дэвших боломжгүй гэсэн шийдвэр гаргасан юм. Олон нийт үүнтэй холбоотойгоор ЕТГ-ын дарга З.Энхболдыг "буруутгаад" байгаа юм. Тэгвэл З.Энхболд өөрийн албан ёсны цахим хуудсаараа дамжуулан тайлбар хийжээ.

      Тэрбээр, Үндсэн хуулийн цэц түүхэндээ анх удаа Үндсэн хуулиа өөрийг нь зөрчиж шийдвэр гаргалаа. Цэцэд ҮХ 66.2 -оор зөвхөн батлагдсан “хууль, зарлиг, УИХ, Ерөнхийлөгчийн бусад шийдвэр, ЗГ шийдвэр г.м ҮХ-д нийцсэн эсэхээр дүгнэлт гаргаж УИХ-д оруулах эрхийг олгосон. Өнөөдрийнх шиг гараагүй хуулиар дүгнэлт гаргах эрхийг ҮХЦ-д өгөөгүй. Хоосон юмыг яаж ч дүгнэх вэ дээ. Гэсэн ч Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн 2 заалтыг ҮХ-н 3 заалтыг зөрчсөн гэж дүгнэжээ. ҮХ-д ерөнхийлөгчид нэр дэвшигчид 3 шалгуур тавьсан, УИХ энэ 3 шалгуурыг хуулан бичлэг хийж хууль болгосон. Усны дусал шиг үг үсгийн зөрөөгүй 3 шалгуур яаж зөрчилтэй байх вэ? Доор өнгөөр тэмдэглэв. Ялгааг олно уу?

     ҮХ нэмэлт өөрчлөлт хийх явцад одоогийн ерөнхийлөгчийг нэр дэвших эрхгүй болгосон мэтээр намайг гүтгэгчдэд хэлэхэд ҮХЦ өнөөдрийн шийдвэр уг нэмэлт өөрчлөлтийг авч хэлэлцээгүй, УИХ-аас баталсан ерөнхийлөгчийн сонгуулийн хууль нь ҮХ зөрчсөн гэж шийдсэн шүү. Тэгээд ч ҮХ-д Баттулга нэр дэвшиж болохгүй гэж бичихгүй" гэжээ

Баяр

 

"Суурь өвчингүй, тамхи татдаггүй залуу хүмүүсийн биеийн байдал ч хүндэрч байна"
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.