Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цасан шуурганд төөрсөн 10 иргэнийг эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

      Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн хилчид энэ сарын 15-нд Сүхбаатар аймгийн Онгон, Наран суманд болсон хүчтэй цасан шуурганы үеэр сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ.

    Тодруулбал, шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг 7 малчин өрхийн айлын 10 хүн сураггүй болсон бөгөөд тус ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан байна. Мөн тус ангийн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж улсын хилд тулсан 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдийг 2 тэрбум төгрөгийн хохиролд орохоос урьдчилан сэргийлснийг ХХЕГ-аас мэдээлэв.

Хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсан 212 иргэнийг албадан буцаалаа
Хууль бусаар хуш модны самар бэлтгэж байсан 212 иргэнийг албадан буцаалаа
 
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
МАРГААШ: Улаанбаатарт 5 хэм дулаан, хур тунадас орохгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.