Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Навальный амиа алдахад ойр байгааг эмч нар нь мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 9 секунд

ОХУ-ын сөрөг хүчний удирдагч А.Навальныйд яаралтай эмнэлгийн тусламж үзүүлэхгүй бол “хэдхэн хоногийн дотор үхэх аюулд байгааг” эмч нар мэдэгджээ. Эмч нар түүний цусны шинжилгээний хариуг үзэхэд зүрх зогсох, бөөрний дутагдалд орж болзошгүй байгаа нь харагдаж байсан аж.

Нөхцөл байдлыг харгалзан үзэж түүний хувийн эмч Анастасия Васильева тэргүүтэй дөрвөн эмч хорих ангийн удирдлагуудад хандаж, А.Навальныйтай яаралтай уулзах зөвшөөрөл хүсжээ.

Доктор Васильева өөрийн твиттерт байрлуулсан мэдэгдэлдээ “Навальныйгийн кали нь ноцтой түвшинд хүрсэн. Энэ нь бөөрний үйл ажиллагаа муудаж, зүрхний хэмнэлийн ноцтой эмгэг минут тутамд тохиолдож болзошгүй.

Цусан дахь калийн хэмжээ литр тутамд 6.0 ммоль (миллимол) -аас дээш байвал ихэвчлэн яаралтай эмчилгээ шаарддаг. Харин өмгөөлөгчөөс нь авсан Навальныйгийн цусны шинжилгээний хариу 7.1-тэй байна” гэжээ.

 

Шоронд ял эдэлж байсан А.Навальныйгийн бие энэ сарын эхээр муудаж, эмч нар нурууны цочмог өвдөлт гэсэн онош тавьж байсан юм. Гэсэн ч зохистой эмчилгээ хийхгүй байна гэсэн үндэслэлээр тэрбээр шоронд өлсгөлөн зарласан. Хамгийн сүүлд түүний өмгөөлөгч “А.Навальныйгийн гар хөл нь юм мэдрэхгүй болсон. Биеийн байдал нь үнэнхээр дордож байна” гэж хэвлэлүүдэд ярилцлага өгч байжээ. А.Навальный өлсгөлөн зарласнаасаа хойш 9 кг орчим турсан байна.

БНСУ Засгийн газар манай улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана
БНСУ Засгийн газар манай улсын 849 иргэний хөдөлмөрийн гэрээг сунгана
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.