Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он гарсаар 100 гаруй иргэний амийг галын аюулаас аварчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Он гарсаар улсын хэмжээнд, 4 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар 1006  удаагийн ахуйн гал түймрийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дээрх гал түймрийн дуудлагаас Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 100 иргэний амийг авран хамгаалжээ.

Тухайлбал, 4 дүгээр сарын 16-ны өдрийн 9.05 цагт Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрладаг “Санто” хотхоны барьж байгаа барилгын 16 давхарт гал гарсан тухай дуудлагаар Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллан, тус барилгад гүйцэтгэлийн ажил хийж байсан 3 компанийн 75 ажилтныг утаажсан бүсээс гаргаж, угаартсан 8 иргэнийг аварсан тухай Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

2021 онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ
2021 онд 9700 орчим тонн ноолуур бэлтгэх урьдчилсан тооцоолол гарчээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.