Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК: Маргаашаас иргэд гэрийнхээ ойр байгаа цэгт очиж дархлаажуулалтад хамрагдана

Ангилал
Улс төр COVID-19
Огноо
Унших
1 минут 24 секунд

   УОК-өөс мэдээлэл хийлээ. Хуралдаанаар вакцины татан авалт, вакцин хэрхэн яаж хийх асуудлаар мэдээлэл хийв. 

   ЗГ-ын ХМОХГ-ын дарга Ц.Ганзориг "Маргаашаас эхлэн вакцины хоёр дахь тунг хийж эхэлнэ. Өдөртөө 49 мянгаас доошгүй иргэдийг дархлаажуулна. Мөн 55-аас дээш насны эрсдэлтэй бүлгийн иргэдээ нэгдүгээрт тунд давхар хамруулна. Ингэснээр нийтдээ 120 цэг, 40 явуулын цэг ажиллана. 

  Өдөртөө 60 орчим мянган хүнийг вакцинд хамруулна. Дөнгөж сая /22.34 цаг/ 300 тун БНХАУ-ын веросэлл вакцин буусан. Шөнө дахин 300 тун вакцин бууна. Иргэд гэрт ойр байгаа цэгүүддээ очиж дархлаажуулалтад хамрагдана" гэлээ. 

  НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис "Иргэдээ вакцинжуулахад тээвэрлэх нийтийн тээвэр гаргасан. Дүүрэг бүрт ойрын зайнд явах болно. Дэлгэрэнгүй мэдээллийг нийслэлийн пэйжээр хүргэх болно. 

   Мөн явуулын 40 автобус ажиллана. Явуулын цэгээр дархлаажуулалтад хамрагдаад хажуугийн автобусанд хяналт, ажиглалтад байна" гэлээ. Сануулахад, Өрхийн эрүүл мэндийн төв, хорооноос вакцинд хамрагдах хүмүүст мэдээлэл өгнө. Тэр товлогдсон зар авсан цагтаа дархлаажуулалтад хамрагдах гэдгийг онцолсон юм.

Л.Баяр

Шуурхай: 300 мянган тун Verocell вакциныг дөнгөж сая Улаанбаатарт тээвэрлэн ирлээ
Шуурхай: 300 мянган тун Verocell вакциныг дөнгөж сая Улаанбаатарт тээвэрлэн ирлээ
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.