Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Малчдад туслах ажилд зэвсэгт хүчний алба хаагчдыг дайчиллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

   Энэ сарын 24, 25-нд орсон их хэмжээний хур тунадас, цасан шуурганы улмаас хангайн сумдад зам даваа хаагдах, зарим газраа мөсөн бүрхүүл тогтох зэрэг бэрхшээл үүссэн байна. Үүнтэй холбогдуулан Онцгой комиссын цаг агаарын аюулт үзэгдлийн үед ажиллах шуурхай ажлын хэсгээс Зэвсэгт хүчний 339 дүгээр ангийн алба хаагчдыг Баянхонгор аймгийн Галуут сумаас зүүн хойд зүгт 80 орчим км газарт цас, мөсөн хунгарт боогдсон 100 орчим өрхийн 300 гаруй малчинд зам харгуй гаргах, шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгсэл, өвс тэжээл хүргүүлэхээр томиллоо.

   Малчдад туслах ажлын хэсэг зургаан алба хаагчийн бүрэлдэхүүнтэй, хоёр нэгж техник хэрэгсэлтэйгээр өнгөрсөн Ням гаригийн 23.20 цагт Баянхонгор аймгаас хөдөлсөн байна. Тус аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан ЗХЖШ-аас холбогдох зөвшөөрөл авснаар уг зохицуулалтыг хийсэн байна.

О.Дашпагма: Хөхүүл ээжүүд коронавирусийн вакцин хийлгэж болно
О.Дашпагма: Хөхүүл ээжүүд коронавирусийн вакцин хийлгэж болно
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.