Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жо Байден: Галт зэвсгийн хэрэглээ АНУ-ын хувьд тахал болсон

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 49 секунд

   Жо Байдены АНУ-ын Ерөнхийлөгчийн үүрэгт ажилдаа орсноос хойших эхний 100 хоног өнөөдөр тохиож буй юм. Тэрбээр энэ өдрийг угтан Конгрессын хоёр танхимд хандан анх удаа үг хэллээ. Ингээд түүний мэдэгдлээс онцлох хэсгүүдийг хүргэж байна.

  • АНУ ОХУ-тай харилцаагаа хурцатгахыг эрмэлзэхгүй байгаа боловч Москвагийн явуулж буй үйл ажиллагаанд хариу арга хэмжээ авна гэж Жо Байден мэдэгдэв.
  • Түүний үзэж байгаагаар, АНУ 21-р зуунд ялахын тулд БНХАУ болон бусад улстай өрсөлдөж байна.
  • АНУ-д учирч буй терроризмын гол аюул занал бол дотоодын арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гэж тэрбээр үзэж байна.
  • Жо Байден мөн Ерөнхийлөгчөөр ажиллаж эхэлснээс нь хойш АНУ-д COVID-19-ийн 220 сая тун вакцин хийсэн талаар ярилаа.
  • АНУ-ын төрийн тэргүүн цар тахлын үед хөрөнгийн хэмжээ нь өссөн америкчуудын татварыг нэмэхээр төлөвлөж буйгаа мэдэгдлээ.
  • Галт зэвсгийн хэрэглээ АНУ-ын хувьд тахал болсон гэлээ.
  • БНАСАУ, Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой аюулыг сөрөн зогсоход Вашингтон холбоотнуудтайгаа нягт хамтран ажиллахаар төлөвлөж байгааг АНУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэв.
  • АНУ Ази, Номхон далайн бүс нутагт цэргийн хүчирхэг оролцоогоо үргэлжлүүлэхээр төлөвлөж байна, гэхдээ Хятадтай зөрчилдөхийг эрэлхийлээгүй гэж тэрбээр хэллээ.
  • Тэрбээр мөн Афганистан дахь АНУ-ын цэргийн кампанит ажил нь хэдэн үеийг дамжсан үндэсний бүтээн байгуулалт болж хувирах ёсгүй гэж цохон тэмдэглэжээ.
“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд хийгдэх ажлуудаа ирэх сарын 1-нд иргэдэд тайлагнана
“Хандлагаа өөрчилье” аяны хүрээнд хийгдэх ажлуудаа ирэх сарын 1-нд иргэдэд тайлагнана
 
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Зайсангийн оршин суугчид маргааш нэг чигийн хөдөлгөөнийг эсэргүүцэж жагсана
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.