Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үндэсний баялгийн болон Хуримтлалын нэгдсэн сан байгуулна

Огноо
Унших
2 минут 10 секунд

  Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Үндэсний баялгийн сан, Хуримтлалын нэгдсэн сангийн төсөл боловсруулах ажлын хэсгийн гишүүдтэй зөвлөлдөх уулзалт хийв.

  Монголд өнөөдрийн байдлаар Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангууд байна. Эдийн засгийн тэргүүлэх салбаруудыг дэмжиж төрөлжүүлэх, дэд бүтцэд хөрөнгө оруулж өрсөлдөх чадвар сайжруулах, ажилтай, орлоготой чинээлэг дундаж давхаргыг бий болгох зорилготой Хөгжлийн санг байгуулах талаар өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн дэд сайд О.Батнайрамдал танилцуулсан юм. Энэхүү Хөгжлийн сан нь Ирээдүйн өв сан, Тогтворжуулалтын сангуудтай бодлогын уялдаа холбоотой ажилласнаар Үндэсний баялгийн сангийн тогтолцоо бүрдэх боломжтой гэв.Мөн Хуримтлалын нэгдсэн сангийн тухайд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг зохистой удирдлагыг төлөвшүүлж, санг алдагдалгүй түвшинд хүргэх, нийгмийн даатгалын бүрэн бие даасан тогтолцоог бий болгох цаашлаад тэтгэврийн нөөц санг ашигт малтмалын орд газрын орлогын өгөөж болон ипотекийн санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлдэг болох зорилготой.

  Эдгээр сангаар дамжуулж, баялгийг нийт иргэдэд тэгш хүртээмжтэй хүргэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг богино болон урт хугацаанд ургашлуулах нь Засгийн газрын туйлын зорилго гэдийг Ерөнхий сайд онцлов.

  Иргэд нь ажилтай, орлоготой, орлого нь амьдралд нь хүртээмжтэй, сэтгэл хангалуун байх боломжийг бүрдүүлэхэд эдгээр санг хэрхэн бүрдүүлж, хуримтлалыг юунд, яаж зарцуулахаас шууд хамаарна. Уудам газар нутаг, уул уурхайн баялагтай, цөөн хүн амтай Монгол орны хувьд энэ боломжтой зүйл гээд төслийн боловсруулалтыг дахин нягталж, нэмэлт саналуудыг тусган богино хугацаанд эргэн танилцуулахыг ажлын хэсгийн гишүүдэд үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл, мэдээлэлтэй харилцах газраас мэдээллээ.

Хөл хорионы үеэр тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулаагүй жолоочийг торгохгүй
Хөл хорионы үеэр тээврийн хэрэгслээ оношлогоонд оруулаагүй жолоочийг торгохгүй
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.