Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийллээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 57 секунд

    УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ илэрхийллээ. Тэрбээр,

  "Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай товчхон хэдэн үг хэлье. Өнөөдөр манай улсад мөрдөгдөж байгаа хуулиар бол УИХ-д суудалтай дөрвөн нам байна. МАН-аас бол У.Хүрэлсүх нэр дэвших байх. Өөрийнгөө албан ёсоор зарлаагүй ч өнгөрсөнд болсон үйл явдлуудыг харахад энэ хүн нэр дэвшихээр шийдээд нэлээн юм бужигнуулж байгаа бололтой.

  АН-ын хувьд өнгөрсөн дөрвөн жил Ерөнхийлөгчөөр ажилласан Х.Баттулга гэдэг хүн нэр дэвших болов уу гэж би харж байна. Гэтэл УИХ-д 62 хүнтэй хүчээ нэгтгэчихсэн байгаа нам нь бусад өрсөлдөгчдийнхөө хувьд хүч түрэн түрэмгийлсэн бодлого явуулж байна. Х.Баттулга дахин нэр дэвшинэ гэж би харж байсан ч МАН олон янзаар буланд шахаж, цэцийг хүртэл оролцуулсан буруу зүйл хийж байна. Ер нь Ерөнхийлөгчийн сонгууль, ковидын тархалт гээд сүүлийн үеийн бүх бужигнаан 100 гэдэг тоотой холбоотой байх.

  Сүүлийн мэдээгээр МАХН бас залгиулчихлаа. Ингээд УИХ-д олон хүний суудалтай энэхүү нам сонгуулиас өмнө бүр өрсөлдөгчөө намнаад явчихлаа. Жинхэнэ сонгууль болох боломжгүй боллоо. У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болвол Ерөнхий сайдтай, Авлигатай тэмцэх газартай, УИХ гишүүдтэй, Цэцтэй бараг МАН-ын улс болно. Хамаг эрх мэдлээсээ өөрийн хүсэлтээр татгалзсан Ерөнхийлөгч болох Х.Баттулгыг муур хулганадаж байгаад гаргачихлаа.

   Ийм нөхцөл байдалд шударга ёсыг тогтоож, шударга бусын хонгилыг халах хэрэгтэй. МАН-ыг тэр чигээр нь харлуулж болохгүй. Шударга ёс ярьсан гишүүд маань албан тушаал аваад чимээгүй болж болохгүй. Нэг хүний улс болохоос аврах боломж та нарт байгаа. У.Хүрэлсүх бол зургаан жил өндөр албан тушаалд байсан ч одоо Ерөнхийлөгч болохгүй л бол энэ улсыг авч явж чадахгүй байна гэдэгт итгэхгүй байна. Монголд хүний эрхийг зөрчдөг, өрсөлдөгчөө намнадаг зүйл байж болохгүй гэж 2017 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж энэ бүхнийг өөрчилнө гэж хэлж байсан. Тэр үеийн нөхцөл байдал одоо тохиолдож байна.  Харин ч бүр нэг намын дарангуйлалд ороход ойрхон байна. Энэ нөхцөлд Х.Баттулгыг үнэхээр гадуурхаж, буланд шахаж байвал Н.Алтанхуяг миний бие Ерөнхийлөгчид нэр дэвшихээ зарлаж байна" хэмээв.

 

Төрийн банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно
Төрийн банк олон нийтэд нээлттэй хувьцаат компани болно
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/04/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.