Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Н.Алтанхуягийг АН-ын гишүүдийн бүртгэлд байхгүй“ гэжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

О.Цогтгэрэлийн АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Х.Тэмүүжин нар уламжилж, бүртгүүлсэн. Харин Н.Алтанхуяг нь хэдэн жилийн өмнө АН-ын гишүүнчлэлээс хасагдсан гэдэг. Энэ талаар албан эх сурвалж хэвлэлд өгсөн тайлбартаа, “Н.Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүрэг /СХД/-ийн АН-ын хороонд гишүүний бүртгэлтэй байсан. Иймд тус намын хороо хуралдаж Н.Алтанхуягийг АН-ын гишүүнчлэлээс хассан” гэж мэдэгдэж байв.

Тэгвэл яг одоо намынхаа дотоод сунгаанд өрсөлдөж буй Н.Алтанхуягийг тус намын гишүүн биш гэсэн утгатай албан бичгийг СХД-ийн АН-ын хорооны дарга Г.Очир Дотоод сонгуулийн хороондоо хандаж илгээсэн байна. Тус албан бичигт, “Норов овогтой Алтанхуяг нь Сонгинохайрхан дүүргийн Ардчилсан намын гишүүдийн бүртгэлд байхгүй болохыг мэдэгдэж байна” гэжээ.

 

"Ерөнхийлөгч Баттулга аа, Дарь.Сүхбаатарт баатар, генерал цол олгохгүй бол галзуурах нь"
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.