Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУРХАЙ: “Зөв хүн электорат“ эвслээс Д.Энхбат нэр дэвшихээр боллоо

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
0 минут 51 секунд

"Зөв хүн электорат" эвсэл дөнгөж сая хурлаа зохион байгуулж Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүнээ тодруулжээ. Эвслийн Удирдах зөвлөлийн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхын саналыг Датаком ХХК-ийн үүсгэн байгуулагч Д.Энхбат авчээ.

Тус эвслийн хурлаар Д.Энхбат, Б.Болдсайхан, Б.Батбаяр /Баабар/ нараас нэр дэвшигчээ тодруулсан юм. Ингэснээр "Зөв хүн электорат" эвслээс Д.Энхбат, МАН-аас У.Хүрэлсүх нар өрсөлдөхөөр СЕХ-нд бүртгүүлнэ. Харин Ардчилсан намын хувьд хоёр тусдаа сунгаа зохион байгуулаад Н.Алтанхуяг болон С.Эрдэнэ нар нэр дэвшихээр шалгараад байна. Эдгээр хоёр нэр дэвшигчийн хэнийг нь буюу аль АН-ыг сонгуульд оруулахаар бүртгэж авах "ажил" СЕХ-нд үлдлээ.

Баяр

Шуурхай: МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр шийдвэрлэлээ
Шуурхай: МАН-ын Бага хурлаас У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчид дэвшүүлэхээр шийдвэрлэлээ
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.