Ухань хотод 11 мянган хүнтэй хөгжмийн фестивал зохион байгуулагджээ

Ангилал
Дэлхий дахинд
Хэзээ
2021/05/03
Унших
1 минут 3 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

  Хятадын Ухань хотод өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгуулагдсан “Wuhan Strawberry Music Festival”олон мянган үзэгчид оролцжээ. Жил бүр болдог энэхүү наадам цар тахлын улмаас өнгөрсөн жил онлайн хэлбэрээр зохиогдсон байна.

  Зохион байгуулагчдын нэг энэ жил дугаарын хязгаарлалт хийж байгаа боловч 11000 орчим хүн наадамд оролцсон тухай мэдээлжээ. Олон зуун үзэгчид амны хаалт зүүгээгүй байна. Ковид-19 анх илэрсэн Ухань хотын иргэд хоёр сар гаруй хугацаанд хатуу хөл хорионд орсон. Үүнээс хойш вакцинжуулалт хийгдэж, хот бараг вирусгүй болсон хэмээн удирдлагууд мэдэгдсэн нь иргэдийн айдсыг намжаасан аж. Цар тахлыг даван туулж буй хотын иргэд хөл хорионоос хойш анх удаа ийнхүү өргөн хэмжээний арга хэмжээ зохион байгуулж байгаа юм.

Эх сурвалж: Independent

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!