Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар УЕПГ-т шаардлага хүргүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 37 секунд

  “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэвтрүүлэгтэй холбоотойгоор сэтгүүлч Ц.Анхзул, С.Будрагчаа нар Улсын Ерөнхий прокурорын газарт шаардлага хүргүүлж байгаа талаар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Сэтгүүлч Ц.Анхзул:

  "Хэвлэлийн эрх чөлөө гэдэг бол зөвхөн сэтгүүлчдэд биш бүх хүнд хамаатай асуудал байдаг. Өнөөдөр сэтгүүлчид асуудал гаргаж тавьсныхаа төлөө холбогдогч болж, мэдүүлэг өгөх цагдаагийн байгууллагын шаардлагатай тулгараад явж байна.

Тодруулбал, дөрөвдүгээр сарын 25-нд Цахиур эрэн сурвалжлах нэвтрүүлгээрээ “УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын үйлдсэн бэлгийн хүчирхийлэл” нэртэй нэвтрүүлгийг бэлтгэн гаргасны дагуу ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанаас сэтгүүлч С.Будрагчаа бид хоёрыг гэрчээр дуудаж мэдүүлэг авсан. Миний хувьд хоёр удаа мэдүүлэг өгсөн. Энэ асуудал хуулийн шатанд шалгагдах юм байна гэсэн хүлээлттэй байтал өнөөдөр өглөө ЦЕГ-ийн Нийтийн хэв журам олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас Ганбат хошууч дуудаж "та хоёроос холбогдогчоор мэдүүлэг авна" гэсэн.

Яагаад холбогдогч болж байгааг асуухад Ц.Анандбазарын хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаах албанаас харьяалал тогтоолгохоор УЕПГ руу санал өгүүлсэн байсан. Ийнхүү УЕПГ-аас харьяалал тогтоохоос гадна өөрт олгогдоогүй эрхээ хэрэгжүүлсэн чиглэлийг ЦЕГ-т хүргүүлсэн.  Юу нь зөрчилтэй байгааг асуухад "Та нар шүүхээр тогтоогдоогүй байхад хүний нэр төр, алдар хүндэд халдсан мэдээлэл гаргасан байна" гэсэн. УЕПГ УИХ-ын гишүүн Ц.Анандбазарын хуулийн фирм биш биз дээ. Нэвтрүүлэг гаргасныхаа төлөө яагаад холбогдогч болох ёстой вэ" хэмээв.

Сэтгүүлч С.Будрагчаа:

  "Төрийн өндөр албан тушаалтан өөрт холбогдсон гэмт хэргээ нуун дарагдуулах, өөрт холбогдсон мөрдөн шалгах ажиллагаанд нөлөөлөх явдал Монголд олон гарсан. Үүний тод илрэл нь УИХ-ийн гишүүн Ц.Анандбазарын үйлдэл болж байна. Нэвтрүүлэг гарсны дараа хохирогчид нь ингээд гараад ирж байгаа юм чинь хуулийн дагуу шалгагдаад явах байх гээд ард түмэн, үзэгчид хүлээж байтал нөхцөл байдал эсрэгээрээ эргэлээ. Монгол Улсын шүүх, цагдаа, прокурорын байгууллагад итгэх итгэл байхгүй болсныг энэ байдал нь харуулж байна" гэлээ.

МАН бүлэг: Цахим засаглалыг дэмжсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ
МАН бүлэг: Цахим засаглалыг дэмжсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг дэмжлээ
 
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Э.Бат-Үүл: Б.Булган өөрийгөө орчин цагийн Янжмаа болчихсон мэт дэмийрч байгаа бол эндүүрэл шүү
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.