Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 32 секунд

  Нийслэлийн Хүүхдийн төлөө зөвлөл, Нийслэлийн Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн хурал өнөөдөр цахимаар боллоо. Хурлыг нээж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар бол хүүхэд, залуусын хот. Энэ утгаараа өнөөдрийн хүүхэд, залуусыг хамгаална гэдэг бол  ирээдүйн Монгол Улсыг хамгаалж буй үйл хэрэг. Судалгаанаас харахад нийслэлийн хэмжээнд 25.5 мянган иргэн гэмт хэрэгт өртөж хохирсны 729 иргэн нь гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн байна. Үүний 90.7 хувь нь эмэгтэйчүүд, 7.1 хувь нь хүүхдүүд байгаа нь та биднийг илүү анхаарал болгоомжтой, илүү хянамгай ажиллахыг шаардаж байна” хэмээн ярилаа.

  Мөн 2021-2025 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдод үйлчилгээ үзүүлэх Нэг цэгийн үйлчилгээний төв, Гэр бүлийн боловсролын онол арга зүйн төв, Залуучуудын хөгжлийн жишиг төвийн үйлчилгээг иргэдэд ойртуулах, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын тоог хоёр дахин бууруулахаар ажиллаж байгааг онцолсон. Түүнчлэн хүүхдийн эрхийг хамгаалж ажиллах нь харьяа байгууллагын  үүрэг мөн боловч хүн бүрийг хүүхэд хамгааллын үйл хэрэгт анхаарал хандуулах, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, оролцоог нэмэгдүүлэх нь чухал гэдгийг хэлж байлаа.

Ханх суманд 6.3 магнитудын газар хөдлөлт боллоо
Ханх суманд 6.3 магнитудын газар хөдлөлт боллоо
 
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Интерполын “Улаан булант” зараар эрэн сурвалжлагдаж байсан Б-г эх оронд нь авч ирлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.