СПУТНИК ВАКЦИНААС “АДЕНОВИРУС” ИЛЭРСЭН ТУЛ БРАЗИЛ УЛС ХЭРЭГЛЭХЭЭ ЗОГСООЖЭЭ

Ангилал
Дэлхий дахинд COVID-19
Хэзээ
2021/05/04
Унших
4 минут 45 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Ковид-19 цар тахлын эсрэг вакцинжуулалт эрчимтэй явагдаж байгаа ч өдгөө 80 орчим улс ямар ч вакцингүй байна. Дэлхийн хэмжээнд нийт 1.1 тэрбум хүнийг 11 төрлийн вакцинд хамруулсан үзүүлэлттэй байгээ гэж ДЭМБ мэдээлжээ. Манай улс нийт хүн амынхаа 38 хувийг вакцинжуулсан үзүүлтээр нэлээд дээгүүр байрт орж байгаа. Гэсэн хэдий ч Улаанбаатар хотод огт вакцинд хамрагдаагүй 450.0 мянган хүн байгаа гэсэн статистик мэдээллийг ЭМЯ-наас гаргасан. Нийт иргэдийн дунд жирэмсэн, суурь өвчтэй, харшилтай буюу тусгай заалттай иргэдийн тоо вакцин хийлгэх боломжтой хүмүүстэй харьцуулахад цөөн. Гэтэл “Хятад вакцин хийлгэхгүй, Орос вакцин хийлгэнэ” гэсэн хүлээлтээр маш олон иргэд вакцинжуултанд хамрагдахгүй байгааг мэргэжилтнүүд ярих болсон. Мөн нийт хүн амын 7 хувь буюу 230.0 орчим мянган хүн огт вакцин хийлгэх сонирхолгүй байна гэсэн судалгааг ЭМЯ-наас гаргажээ. Албаны хүмүүс болон эрдэмтэн судлаачид “вакцин бүр өөр өөрийн гэсэн давуу, сул талтай. Гэхдээ аль нэг вакцинаас үүссэн ноцтой өвчлөл, нас баралт гараагүй. Тиймээс олдож байгаа вакциндаа цаг алдалгүй хамрагдах нь цар тахлаас өөрийгөө болон бусдыг хамгаалах хамгийн зөв арга зам” гэж зөвлөж байна.

Гэтэл зөвхөн Орос вакцин хийлгэнэ гэсэн хүлээлттэй олон мянган иргэн байгаа нь цар тахлыг давахад саад болж, нийгмийн амьдралыг хэвийн байдалд оруулах өдрийг улам хойшлуулсаар байна.

Тэгвэл Орос вакцин 100 хувь хамгийн вакцин гэж хэлэх аргагүй гэдгийг зарим баримт мэдээлэл батлах боллоо. Тодруулбал Бразил Улс дөрөвдүгээр сарын 30-ний өдрөөс эхлэн Спутник-В вакциныг хэрэглэхээс татгалзсан байна. Энэ талаар АШУҮИС-ийн Боловсрол хариуцсан дэд захирал, доктор, профессор, дархлаа судлаач, гавъяат багш Г.Батбаатар өөрийн твиттер хуудсаараа “Бразил улс Sputnik V вакцинаас татгалзахаар болсон байна. Учир нь энэ вакцинд үржиж олшрох чадвартай аденовирус (replication adenovirus) зөвшөөрөгдөх хэмжээнээс их байгааг тогтоожээ (вакцинд 0 байх ёстой атал 5000 хүртэл байсан гэнэ). Science magazine web site, Apr. 30, 2021,”гэж жиргэжээ.

Тус сэтгүүлд бичсэнээр Бразилын эмийн агентлаг Жонсон энд Жонсон, Астра Зеникагийн вакцинд мөн ижил төрлийн туршилт хийсэн боловч аденовирус илрээгүй гэжээ. Харин ОХУ-ын тал үүнийг үгүйсгэж хэт яарсан, асуудлыг нухацтай судлаагүй дүгнэлт гэж үзэж байна. Гэсэн хэдий ч гамалеягийн завод тус вакциныг турших явцад аденовирус 100 гэж зааж байсан гэсэн баримт ил болжээ. Бразилын эмийн агентлаг “туршилтаар аденовирус илэрсэн байхад яагаад вакцин гаргаж авах аргаа өөрчлөөгүй вэ гэж эм үйлдвэрлэгчдээс асуусан. Гэтэл үүнийг хийхэд маш их хугацаа орохоор байсан” гэж ОХУ-ын холбогдох судлаач ярьсан тухай баримтыг ч тус сэтгүүлд дурдсан байна. Харин зарим судлаачид үүнийг ноцтой асуудал үүсгэхгүй. Спутник вакцин хямд, тээвэрлэлт, хадгалалтын нөхцөл нь энгийн, дархлаа тогтоох чадвар өндөр байгаа учраас бидэнд хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа ажээ.

Аденовирус нь \RCA\ хүнээс хүнд халдварладаг, амьсгалын замын нийт өвчлөлийн 10 орчим хувийг үүсгэдэг. Тодруулбал амьсгалын зам, нүд, ходоод гэдэс, шээс дамжуулах замын гадаргуун салтс мембраныг гэмтээж өвчлүүлдэг ажээ. Манайхны ярьж заншсанаар гүйлгэдэг гэдэсний ханиад, нүдний ханиад зэргийг үүсгэдэг түгээмэл вирус аж.

 

Сэтгэгдэл (27)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!
  1. lamadan pikchu.

    Тэнэг оросууд яахаараа ийм Америкийн бөгс долоогчдод вакцинаа өгсөн юм хохь нь.

  2. хн

    енеедер сайн вакциний тоонд орсон гэж бичсэн байна.1-рт модерна..2-рт спутник гээд астра-англи, швецарийн энэтхэг ч бас сайн вакцинтай Janssen”, “Novavax”, Канадын “Medicago”, Их Британи, Шведийн “AstraZeneca”, Pfizer/BioNTech, Энэтхэгийн “Bharat Biotech”

  3. үнэхээр батлах л хэрэгтэй

    оросууд бид буруугүй улс төр орсон гээд бна лээ

  4. Бат

    Оросууд хөгийн хүмүүс

  5. Зочин

    Prizer вакцин хийлгэхээр хүлээж бна худалдан авч хийлгэнэ

  6. иргэн

    Тэгвэл Хятад вакцинд ямар үзүүлэлттэй байгаа вэ? Энэ тухай дулхийн орнууд ч ярихгүй байгаа нь хачирхалтай

  7. irgen

    Neg alialgch bas dugnecen naaj yvhiin chacgaa ch shinjilj chadahgui bj bult avhiimaa neeree. Sputnik hiilgesen garuudaa heduulee medii tegeel boloo bid bugd hiilgemeer bna. Irsen sputnik bolgon usand haysan chuluu shig alga bolj bgaa Ulaanchuluutiin hogiin ceg deer bol hayaaguig medej bna.

    • Zochin

      chamaig bodohod naad hun chin hiisen buteesen zuil ihtei ydaj anagaah uhaanii doctor prof yumdaa zow ch bichij chadku hewtej bj hun muulah sanaatai ooriihoo tolgoi deerhi buhlaa ehleed harchaad humuusiig shuuj doromjilj bai!!! Burhan chamaig orshoog...

  8. зочин

    улс төрч нэртэй чалчигсад цүнх баригсад төрийн албанд шураглагсад улс төрийн албан тушаал тушаал нэрээр үүрэг гүйцэтгэгч нэрээр төрд гарсан намын муу муухайг хаацаалагсад сонгуульд зүтгэгсэд үүнийхээ төлөө хувь хүртэгсэдээр монгол дүүрч төсвийг юуч хийгээгүй мөртлөө залгиж байна даа улс эд биш инженерүүд техноргууд л хөгжүүлнэ үүнийг хүрэлсүх оюунэрдэнэ хэн нь ч хийхгүй учир нь тэдэнд тийм чадвар байхгүй суурь нь их хэврэг учир нь төрийн эрх мэдэлд хүрэхийн тулд өрсөн улс төр албан тушаал эрх мэдэл ашиг сонирхолын өвчтөнүүд найдваргүй шавсан болохоор хэзээ нэг цагт нурна

  9. зочин

    аливаа зүйлийг бодит байдалтай холбож дүгнэж баймаар байна даа хятад яаагаад ийм богино хугацаанд короногийн асуудлаа шийдээд дэлхийн хүн амын долооны нэгийг хяналтанд байлгаж чадаад байна вэ? үүнд төрийн хатуу бодлого зохион байгуулалт вакцины үр дүн хүн амын зөв хандлага гэх мэт олон зүйл байгааг холбож дүгнэ америк короноогоор яагаад дэлхийг тэргүүлж холбож үз бид цөөхүүлэхнээ мөртлөө яаагаад ийм байдалтай байгааг харьцуулж ойлгоход монголын төрд таалагдах өвчтэй ажил амьдрал туршлага боловсрол чадвар султай төрд эрх мэдэлд зүтгэгсэд алдаатай аз туршсан зохион байгуулалт муутай ажиллаж байгаагын алдаа зүгээр сууж идэх сонирхолтой ард иргэдтэйн гай нийгэм худалдаа улс төр хуулийн боловсролтой нэртэй улс

  10. орос

    оросууд спутникаас болоод маш их халдвах авч үхэж байгаа. иргэдийнх нь гомдлыг сонгуулиасаа өмнө тас нууж байгаа. нас баралт ч их байгаа

  11. dabaa

    эрдэмтэн нэртэй хүмүүс гудамжны мэдээ хуулаад олон нийтийн сүлжээнд тавьдаг орон манайхаас өөр байхгүй байх аа даа, худлаа мэдээлэл гээд хариу өгсөн байна лээ, манай эрдэмтэн гэж өөрийгөө боддог хүмүүс ядахдаа эрдэмтэн судлаач шиг баймаар юм юмаа

  12. sayahan sputnikiin orosdahi labrotorios hariu uguj baina,sputnik vaktsind tiim haldvartai virus baih yosgui 100% tsever mash olon davhar filter hiideg 97,6% ur duntei gej baina,brazilias holbogdoj baigaa medeelegch bolohoor brazild sputnik hamgiin chuhal baigaa,odoo gants zuvshuuruh l heregtei bolchood baigaa gene,

  13. zochin

    Brazild Sputnik zogsoonii ard yamar uls baigaag ilchilsen bna lee hudal medeelel bna daa. Sputnikaa yildbertein oruulj irj ireedyi bolson zaluuchuud bolon yldsen hymyysee baktsinjuulaachee !!! yamar baktsin hiilgeh ni hubi hynii asuudal shyy, hyndetgeltei handaachee .

  14. зочин

    Олон улсын хүрээнд аль ч вакцин "худалдаана бүтээгдэхүүн" агуулгаар эргэлтэд орж байгаа. АНУ болон Европын орнууд ОХУ, БНХАУ-ын эсрэг худалдааны хориг авсан хүрээнд эдгээр орны вакцин ДЭМБ бүртгэлдээ авч чадахгүй улс төрийн дарамтад орсон. Хэдий тийм ч улс орнуудын өөрийн түвшинд Спутник, Вероселл-ыг бүртгэн ард иргэдээ вакцинжуулж байна. Энэ хоёр вакцин бусад вакцины адил "Корона"-гийн эсрэг үйлчлэн

  15. Зочин

    Хувийн эмнэлэг дээр очоод мөнгөө төлөөд л хийлгэ худлаа мэдэмхийрч байхаар тэр спутникээ

  16. Зочин

    Хийлгэх нь хийлгээд хийлгэхгүй нь болино л биз дээ юу сайхан дур сайхан

  17. Зочин

    хэрүүл хийж мэдэмхийрч байхаар тэр спутникээ хүлээгээ хийлгээчдээ.хэн ч хориогүй харин далдганаж яваад битгий халдвар авчихаарай!!!!!!!!

  18. Батаа

    Болдсайхан шиг бас худалдагдсан нөхөр. Оросууд хар мянгаараа хийлгээд зүгээр явж бна.

  19. d

    ДЭМБ оросуудыг хангалттай мэдээлэл өгөхгүй байна гээд байгаа ш дээ. Сайтад нь ороод үз л дээ. Нэг бол судалгаа дутуу хийгдсэн, эсхүл зарим мэдээллээ өгөхгүй нуух зүйл байна гээд эргэлзээд байгаа ш дээ. Тийм л мундаг вакцин юм бол мэдээллээ яагаад бүрэн өгөхгүй байгаа юм бэ?

  20. Оөо

    Xaxa пропаганда гэж... инээд хүрчихлээ

  21. at

    amerikchuud pfizeraa shahahin tuld astra zenekag suiruulsen,odoo sputnik ruu dairch bna,braziliin tushmeduudiin gargasan ene shiidvert emch mergejiltnuud ni mash durgui baigaa,

  22. зочин

    Худлаа мэдээлэл, Спутник оруулж ирж чадахгүй болохоороо сөрөг мэдээллээр тархи угаах нь л дээ.

  23. zugeerel oruulaad ireechdee,hortoi baisan ch tariulmaar baina,

  24. mongolhvv

    shal hudlaa medeelel hiihee boliochee. braziluud amerikiin shhahaltaar avahgui geed bgaa ch emch nar bolon mergejiltenuud sain vaktsin geed bgaa. deer german angili frans avistri erdemted haltar braziluudaas muu gej uu dee.ted nar sain geed sudlaad dvgnesen ch dee..

  25. Uneniig hellee

    Sputnikiig neg hesegtee l awaad hereggui yum b na ! Adenavirusiig hunii biyd iheer urjuuleh ni eruul mended mash hortoi ni oilgomjtoi shuu dee sputnikiig saijruulj chanarjuulsnii daraa manaihan tariulsan deer eswel busad Vakziniig hiilgesen ni deer yum b na

  26. zochin

    ingej .baihaar, orosoos,vaktsinaa .shuurhai ,tatan ,avaachee..oldsoj ,baigaa, vaktsin.n ,geed , hiilgej .bolohgvi, baihaa. ,enthegt,vaktsin ,vilderlej, baigaa .vilderlesen, vaktsin ,n , vr, dvngvil,,baih,shig, bainadaa,,,,, ard,tvmenee,,ingej,, bolohgvi,, shvv....