Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Билл Гейтс эхнэрээсээ салах болсноо мэдэгдлээ

Ангилал
Social pop
Огноо
Унших
1 минут 8 секунд

  Дэлхийн тэргүүн баячуудын нэг, “Microsoft” компанийг үүсгэн байгуулагч Билл Гейтс 27 жилийн дараа эхнэрээсээ салахаар шийдсэнээ өнөөдөр /2021.05.04/ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдлээ.

  Тэрбээр, “Бид харилцаагаа сайтар бодож тунгаасны эцэст гэрлэлтээ цуцлуулахаар шийдлээ. Өнгөрсөн 27 жилийг хамтдаа туулахдаа гурван гайхалтай хүүхдийн эцэг, эх болж, дэлхий даяар сая сая хүнийг эрүүл, сайхан амьдруулахын төлөө ажилладаг хамтын санг бий болгосон. Энэ сангийнхаа үйл ажиллагааг зогсоохгүй, цаашид хамтран ажиллах болно. Гэхдээ амьдралынхаа үлдсэн хугацааг хамт өнгөрүүлэх боломжгүй гэж үзлээ. Бидэнд хэн хэнд нь хувийн орон зай, нууцлал байх ёстой” гэжээ.

  Билл Гейтс, Мелинда нар 1980-аад онд компанийнхаа томоохон арга хэмжээний үеэр танилцжээ. Тэр үед Мелинда “Microsoft”-ын ажилтан байв. Тэд 1994 онд гэрлэсэн бөгөөд өдгөө гурван хүүхэдтэй юм.

Гурван зуун хувийн
Гурван зуун хувийн "явдал"
 
А.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшилжээ
А.Ганхуяг нарт холбогдох шүүх хурал тавдугаар сарын 20-н хүртэл хойшилжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.