Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цагдаагийн албан хаагчийн шаардлагыг биелүүлээгүй иргэнийг 250.000 төгрөгөөр торгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Хэд хоногийн өмнө буюу энэ сарын нэгэнд төрийн төрийн албан хаагчтай ёс бус харьцаж буй иргэний бичлэг олон нийтэд цацагдсан. Тэгвэл тухайн иргэнийг Зөрчлийн тухай хуулийн дагуу 250.000 төгрөгөөр торгожээ. Тодруулбал,

Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд оршин суудаг С гэгч нь 2021 оны 05 дугаар сарын 01-ны 17.00 цагийн орчим тус дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөл хорионы дэглэм зөрчиж явж байхад нь цагдаагийн алба хаагч шаардлага тавьсан боловч эсэргүүцэж цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй тул МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 15.2д заасны дагуу 250.000 төгрөгөөр торгосон байна.

Оюу толгойн хэлэлцээрийг түр хороогоор хэлэлцэнэ
Оюу толгойн хэлэлцээрийг түр хороогоор хэлэлцэнэ
 
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
ДХИС-ийн 90 жилийн ойд зориулсан өнөөдрийн барилдаанд Н.Батсуурь, Р.Пүрэвдагва нарын 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.