Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийт 1015 хүнээс халдвар илэрч, долоон хүн нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

  Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 1015 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 40396 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 895 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 103 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Харин 16 тохиолдол зөөвөрлөгдөн орж ирсэн байна.

Эмчлүүлж буй нийт 4869 иргэн байна. Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2717
  • Хүндэвтэр-1545
  • Хүнд-486
  • Маш хүнд-121 хүн байна.

     Энэ хугацаанд 1401 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 24333 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд долоон хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 126 болсон байна.

Коронавируст халдварын нөхцөл байдлын хэвлэлийн хурал
Коронавируст халдварын нөхцөл байдлын хэвлэлийн хурал
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.