Б.Жавхлан: Оюутолгойн татварын асуудлаар тус компанид онцгойлж тусад нь хандах боломжгүй

Ангилал
Улс төр
Хэзээ
2021/05/04
Унших
1 минут 23 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Сангийн сайд Б.Жавхлан өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа Оюутолгойн татварын талаар дурджээ. Тэрбээр:

"Оюутолгойн хувьд бид юуны өмнө татвараа бүрэн төлөх шаардлагыг нэн тэргүүнд тавьж байна. Татвар тогтоох эрх нь аль ч тусгаар улсын дотоодын бүрэн эрхийн асуудал байдаг. Иймд татварыг бүрэн төлдөг байх, Монгол улсын татварын хууль тогтоомжийг дагаж мөрддөг, хүндэтгэлтэй ханддаг байх, татвараас зайлсхийх, зугтаах аливаа үйл ажиллагаа хэрэгжүүлдэггүй байх нь цаашдын яриа хэлцлийн үндсэн шаардлага байх учиртай. Татварын асуудлаар аливаа хэлцэл хийх боломжгүй. Зөвхөн УИХ-аас баталсан хуулийн хүрээнд нэг мөр зохицуулагддаг байх шаардлагатай. "Оюу толгой" ХХК бол Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй олон мянган ААН-ийн нэг. Бид татварын асуудлаар тус компанид онцгойлж тусад нь хандах боломжгүй. Төслийн үр ашгийн хувьд харилцан үр ашигтай байх, Монголын тал дийлэнх үр өгөөжийг хүртдэг байх үндсэн зарчим хэрэгжих шаардлагатай бөгөөд УИХ-аас өгөгдсөн үүрэг чиглэлийн хүрээнд Засгийн газраас яриа хэлцлийг хийх болно" гэжээ. 

Сэтгэгдэл (0)
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!