Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Tiffany & Co” ижил хүйстэн эрчүүдэд зориулсан сүйн бөгж худалдаална

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 5 секунд

   Америкийн тансаг зэрэглэлийн гоёл чимэглэлийн компани болох “Tiffany & Co” үүсгэн байгуулагдсанаасаа хойших 184 жилийн түүхэндээ анх удаа эрчүүдэд зориулсан сүйн бөгжийг худалдаанд гаргахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

  АНУ-ын Нью-Йорк хотод байрладаг “Tiffany”-гийн нэрийн дэлгүүрт энэ сараас худалдаалж эхлэх энэхүү бүтээгдэхүүнийг компанийг 1837 онд үүсгэн байгуулсан Чарльз Льюис Тиффанигийн дурсгалд зориулан “Charles Tiffany Setting” хэмээн нэрлэсэн байна.

  “Tiffany & Co” компани 1886 оноос “Tiffany Setting” алмаазан шигтгээтэй сүйн бөгжийг худалдаалж эхэлсэн нь өнөөг хүртэл хамгийн алдартай загваруудын тоонд багтсаар байгаа юм. Дэлхийн 30 орчим оронд ижил хүйстний гэрлэлтийг хүлээн зөвшөөрөөд байгаатай холбоотойгоор “Brilliant Earth” тэргүүтэй гоёл чимэглэлийн компаниуд сүүлийн үед хүйс үл хамаарах сүйн бөгжүүдийг санал болгох болжээ.

Н.Энхбаяр: Тавдугаар Үндсэн хуулийг батлах нь хоёр намын нэгдлийн гол зорилго
Н.Энхбаяр: Тавдугаар Үндсэн хуулийг батлах нь хоёр намын нэгдлийн гол зорилго
 
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
М.Нарантуяа: Би Баянгол дүүрэгт “Иргэний зориг ногоон нам”-аас нэр дэвшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.