Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Занданшатар: Өлсгөлөнгөө зогсоохгүй бол би өөрөө энд чинь ирээд сууна шүү

Ангилал
Улс төр Social pop
Огноо
Унших
0 минут 51 секунд

Өлсгөлөн зарлаж буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд дээр УИХ-ын дарга Г.Занданшатар ирж уулзлаа. Тэрбээр гишүүдтэй ажлын хэсэг байгуулж хэлэлцээрийн ширээнд асуудлыг шийдвэрлэхийг уриалж байв. Хэлэлцээрийн ширээнд суухын өмнө гишүүд үл ойлголцолд хүрж уулзалт өндөрлөлөө. УИХ-ын дарга Г.Занданшатар:

"АН-ын бүлгийн дарга Д.Ганбат, Н.Алтанхуяг зэрэг хүмүүстэй ойлголцоод ажлын хэсэг байгуулан хэлэлцээрийн түвшинд авч үзье гэж байтал УИХ-ын Ж.Батсуурь зэрэг гишүүд дундуур орж ирэн асуудлыг улам төвөгтэй болгож байна. Цар тахлын энэ үед өлсгөлөнгөө зогсоо. Хэрэв үгүй бол би өөрөө энд чинь ирж өлсгөлөн зарлая" гэв.

УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж байна
УИХ-ын дарга Г.Занданшатар өлсгөлөн зарлаж буй АН-ын бүлгийн гишүүдтэй уулзаж байна
 
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Л.Оюун-Эрдэнэ: С.Зоригийн хэргийн зургаан ажлын хэсэг тарсан. Яагаад тарав. Энэ Ц.Элбэгдоржийн ЗГ-ын сэдэл байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.