Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Номтойбаяр: МАН яаралтай горимоор сонгуулийн хуулиа өөрчилж, АН-д 72 цагийн боломж олгох гарц байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 14 секунд

Ардчилсан нам дотоод маргаанаасаа болж хоёр нэр дэвшигчийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлж олон асуудлыг араасаа дагуулж байна.

Өнөөдөр СЕХ С.Эрдэнэ нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэж авсан бол Н.Алтанхуяг талын гишүүд үүнийг нь эсэргүүцэж төв талбай дээрх улс төрийн өлсгөлөнгөө үргэлжлүүлсээр байгаа юм. Мөн нөгөө тал болох М.Тулгатын талынхан талбай дээр очиж УИХ дахь АН-ын гишүүдтэй уулзах гэсэн боловч дэмжигчид нь сөргөлдөөн үүсгэж тэднийг талбайгаас хөөж явуулсан. Тэгвэл АН-ын асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр өөрийн твиттер хуудснаа нэгэн сонирхолтой байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр, "АН-ын хагарал улстөр, нийгмийн таагүй нөхцөл үүсгэлээ. Өлсгөлөн биш зөвшилцөл бол гарц. Тиймээс 100 настай МАН ах шиг нь байж УИХ-аар сонгуулийн хуульд заасан цаг өдрийг хөдөлгөх нэмэлт өөрчлөлтийг яаралтай горимоор хэлэлцэж, 72 цагийн дотор учраа олох боломжийг АН-д олгох гарц байна" гэж жиргэжээ.

Баяр

БИЧЛЭГ: Н.Алтанхуягийн талынхан Э.Бат-Үүлийг үсдэж, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарыг талбайгаас ХӨӨЛӨӨ
БИЧЛЭГ: Н.Алтанхуягийн талынхан Э.Бат-Үүлийг үсдэж, М.Тулгат, Ч.Өнөрбаяр нарыг талбайгаас ХӨӨЛӨӨ
 
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
2030 он гэхэд зам тээврийн ослоор хохирогчдын тоог хоёр дахин бууруулах зорилт дэвшүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.