Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ах дүү Боллууд улиралд 1:1 харьцаатай боллоо

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нью Орлеанс Пэликанс, Шарлот Хорнетс багууд улирлын хоёр дахь учраа таарсан тоглолтоо хийж 112:110 харьцаатайгаар Пэликанс хожлоо. Хэдийгээр Нью Орлеанс Пэликансаас багийн гол тоглогчид болох Инграм, Зион, Харт, Адамс нарыг тоглолтод оролцуулаагүй боловч хоёр багийн тоглолт өрсөлдөөн дунд үргэлжлэн хоёр онооны зөрүүгээр тоглолт өндөрлөлөө. 

Энэхүү тоглолтыг онцолж буй хүчин зүйл нь ах дүү Боллын улирлын хоёр дахь учраа таарсан явдал юм. Өмнөх учраа таарсан тоглолт дээр Ламело Болл 12 оноо, 10 самбар, 9 дамжуулалт өгөн ахынхаа эсрэг шилдэг тоглолтоо үзүүлсэн бол Лонзо Боллын хувьд ердөө 5 оноо, 3 дамжуулалттайгаар тоглолтыг дуусгасан юм.

Харин өнөөдрийн тоглолтод Лонзо Болл 12 оноо, 6 дамжуулалт Ламело Болл 22 оноо 5 дамжуулалт өгч хувь статистикийн хувьд мөн л ахысаа илүү тоглосон хэдий ч эцсийн мөчид хожигдол хүлээлээ. 

Өнөөдрөөс тэтгэврийн зээлгүй ахмадуудад үнэт цаас олгоно
Өнөөдрөөс тэтгэврийн зээлгүй ахмадуудад үнэт цаас олгоно
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.