Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ “Pfizer”-ийн вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг зөвшөөрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 9 секунд

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар 12-15 насны хүүхдүүдэд “BioNTech-Pfizer” компанийн вакциныг хэрэглэхийг зөвшөөрчээ.

“Хүнс, эмийн чанарын хяналтын газар коронавирусний халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор “BioNTech-Pfizer” компанийн вакциныг яаралтай хэрэглэх зөвшөөрлөө өргөтгөж, 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрч байна. Тийнхүү 2020 оны 12 дугаар сарын 11-нд олгосон зөвхөн 16-гаас дээш насныханд яаралтай хэрэглэх зөвшөөрөлдөө нэмэлт өөрчлөлт орууллаа” хэмээн мэдэгдэлд дурдав.

Зохих зөвшөөрөл олгосныг цар тахалтай тэмцэх чухал алхам гэж үзэж байна. “Ийнхүү зөвшөөрөл олгож илүү залуу үеэ хамгаалснаар хэвийн нөхцөлдөө эргэн орох, цар тахлыг эцэс болгоход дөхөмтэй болох юм” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.

Хүнс, эмийн чанарын хяналтын газар яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрлийн хамрах хүрээг өргөтгөхийн өмнө боломжит бүх мэдээллийг нарийвчлан шалгаж үзсэн гэв.

Ардчилсан Намын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хурал дахин хойшиллоо
Ардчилсан Намын нэхэмжлэлтэй давж заалдах шатны шүүх хурал дахин хойшиллоо
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.