Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Ганбаяр Унгарын дээд лигээс мөнгөн медаль хүртжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 52 секунд

  Монголын үндэсний шигшээ багийн тамирчин, алдарт Пушкаш академийн довтлогч Ганболдын Ганбаяр багийнхаа хамт Унгарын дээд лигийн тэмцээнд оролцож медалийн эзэд боллоо.

  Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ны 2015 онд эхлүүлсэн "Пушкашийн хүүхдүүд" төсөлд 10 гаруй хөвгүүд хамрагдаж, эхнээсээ үр дүн үзүүлсээр байна. МХБХ-ны ерөнхийлөгч А.Ганбаатар, “Ирэх намар монгол хүү Г.Ганбаяр Европын цомын төлөө тоглохыг бид бүхэн үзнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Эцэг эх, гэр бүл, Хоромхон клуб, шигшээ багийнхан, МХБХ-ны хамт олон, зөвлөл, Унгар дахь Элчин сайдын яам, фэнүүдэд нь баяр хүргэе” хэмээн өөрийн цахим хуудастаа бичсэн байна.

Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
Танилц: Өнөөдөр ажиллах дархлаажуулалтын цэгүүд
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.