Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Жавхлан: Нийгмийн даатгал, татварын өрийг тэглэдэг эсвэл чөлөөлдөг зүйл рүү бид явахгүй

Огноо
Унших
2 минут 43 секунд

  Ерөнхий сайд бизнес эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзаж, санал бодлоо солилуож байна. Тэрбээр "Цаашдын хамтын ажиллагааны шийдлийг олох л миний зорилго. Уулзаад тарах бишгэдгийг хэлж байлаа.

Сангийн сайд Б.Жавхлан:

  “Асуулт гэхээс илүүтэй санал шүүмжлэл сонсохыг хүсэж байсан. Санаанууд их гарч байна. Зарим асуулууд давхцаж байна. Үүнд тайлбар хийе. Нийгмийн даатгал болон татварын өрийг тэглэдэг эсвэл чөлөөлдөг зүйл рүү бид явахгүй. Монгол улс нь нэг удаа ийм алхам хийсэн. Харин дахиж энэ замаар явахгүй. Бид үүнд дасан зохицох ёстой. Хуучин 1990 оноос хойш чөлөөт зах зээл рүү шилжих үед бид далд эдийн зэсгийг алга болгох алмах хийсэн. Амжилттай болсон зүйл ч байгаа, амжилтгүй болсон нь ч бий. Орлогоо олдог, төр түүнийг нь дэмждэг, татвараа авдаг систем рүү бид явна. Жигд, ил тод, шударга ийм нийгмийн тогтолцоо руугаа явна. Харин 2020-2021 он дамжсан цар тахлын онцгой үед дэлхий нийтээрээ төрөөс үзүүлж болох хөнгөлөлт дэмжлэгийг чинээнд тултал улс орнууд өөрсдийнхөөрөө өгч байна.

  Өнгөрсөн онд 2.4 их наяд энэ жил 1.7 их наяд. Төсөв өөр дээрээ ахадсан ачааллыг дааж байгаа. Бид шинэ эдийн засгийн бэлтгэлд бэлэн байх ёстой. Дасан зохицох хэрэгтэй.10 их наядын төслийн хүрээнд бид чадал байвал бүгдийг нь л дэмжмээр байна. Гэвч жижиг дунд бизнес эрхлэгчид рүү чиглэсэн байх болно. Энэ хэсэг бол хамгийн их хөдөлмөр шингээсэн байдаг. Томоохон татвар төлөгч үйлдвэрүүдээ яаж дэмжих нь тодорхой. Үүний тулд төр өөрөө тогтвортой байх ёстой. Мөнгөний бодлогын орчин тогтвортой байх ёстой. Ингэж байж гадаадын зээлийг тогтвортой байлгаж, зардлыг бууруулах арга хэмжээ авч чадна. Түүнээс биш бид олон сая доллар төлж чадна гэж амлахгүй. Энэ орчинд та бүхэн бизнесээ төлөвлөөрэй. Төрийн албан хаагчид цалингаа аваад байна гэж тэднийг битгий гоочил. Цар тахлын нөхцөлд төрийн ажил зогсож болохгүйгэлээ.

ЭМЯ: Шинээр 477 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас баржээ
ЭМЯ: Шинээр 477 хүнээс халдвар илэрч, 9 хүн нас баржээ
 
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Олимпын эрхийн сүүлийн тэмцээнд оролцох бөхийн төрлүүдийн бүрэлдэхүүнийг ЗАРЛАЖЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.