Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Вакцины эхний тунд хамрагдсан иргэдэд 50,000 төгрөг олгож байна

Огноо
Унших
1 минут 30 секунд

Өчигдөр /2021.05.10/ Засгийн газрын 100 хоногийн ажлыг танилцуулах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцины нэгдүгээр тунгаа хийлгэсэн иргэнд ч 50,000 төгрөгийн урамшуулал олгох талаар мэдэгдээд байсан.

Тэрээр "Вакцины урамшууллын 100 тэрбум орчим төгрөгийн зардал гарч байгаа ч 20 хоногийн өмнө ч болов вакцинжуулалтыг хийж дуусгахыг зорьж, эдийн засгаа нээх гэхээр вакцинд хамрагдаагүй хүний тоо их байх нь илүү их асуудал дагуулах учраас арга буюу 50,000 төгрөгийн урамшуулал олгож байгаа. Засгийн газраас вакцины хоёрдугаар тун хийлгэсэн хүмүүст 50,000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэнч нэгдүгээр тун илүү чухал учраас нэгдүгээр тун хийлгэсэн хүмүүст урамшууллыг нь олгох асуудал хөндөгдөж байгаа" гэв.

Тэгвэл өнөөдрөөс нэгдүгээр тунд хамрагдсан иргэдийн дансанд урамшууллын 50 мянга орж эхлэв.

Нэгдүгээр тунд хамрагдсан хүмүүс хоёрдугаар тунгаа хийлгэх нь гарцаагүй тул вакцинд хамруулах тал дээр анхаарах, ялангуяа орон нутгийн вакцинжуулалтыг идэвхжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй, вакцинд хамрагдах нь өөрийгөө халдвараас хамгаалахаас гадна улсын эдийн засагт асар том дэмжлэг болно гэдгийг Ерөнхий сайд мөн онцолсон юм.

Айлын хашаанаас дайны зориулалттай тэсрэх бөмбөг олж илрүүлэн устгажээ
Айлын хашаанаас дайны зориулалттай тэсрэх бөмбөг олж илрүүлэн устгажээ
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.