Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэтхэгээс ирсэн иргэдээс дахин нэг халдварын тохиолдол бүртгэгдлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 40 секунд

  ЭМЯ-наас мэдээлэл хийлээ. Энэ үеэр тус яамны хэвлэлийн ажилтан Б.Ууганбаяр мэдээлэл өглөө.

 Тэрбээр “24 цагийн хугацаанд нийт 585 шинэ тохиолдол бүртгэгдсэнээр нийт 47033 тохиолдол боллоо. Үүний 584 нь дотоодод, нэг халдвар зөөвөрлөгдсөн. Энэтхэг улсаас ирж, Дорноговь аймагт тусгаарлалтад байсан иргэн юм. 585 тохиолдлын 478 нь Улаанбаатарт, орон нутагт 106 тохиолдол байна” хэмээв.

  Сануулахад, энэ сарын 26-нд Энэтхэгээс нийт 52 энэтхэг иргэн ирсэн бөгөөд тэднийг Дорноговь аймагт тусгаарласан байна.

Улсын хэмжээнд 1.7 сая орчим иргэнийг дархлаажуулаад байна
Улсын хэмжээнд 1.7 сая орчим иргэнийг дархлаажуулаад байна
 
ШУУД: АН-ын анхан шатны гишүүд мэдээлэл хийж байна
ШУУД: АН-ын анхан шатны гишүүд мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.