Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол, Сингапурын бизнес уулзалтаар цахим худалдааг ярилцана

Огноо
Унших
1 минут 21 секунд

  Зүүн өмнөд Азийн бүс нутгийн улс орнуудад цар тахлын улмаас цахим худалдаа эрчимтэй хөгжиж байна. Үүний том жишээ нь БНХАУ болон Сингапур юм. Иймд  Монгол, Сингапурын хооронд цахим худалдааны хамтын ажиллагаа, шинэ бизнесийг нээж, хөгжүүлэх зорилгоор хоёр талын цахим уулзалт болох юм.

  Монгол-Сингапурын цахим бизнес уулзалт ГХЯ, Сингапур дахь Монгол Улсын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр МҮХАҮТ, Сингапурын Бизнесийн холбоотой хамтран ирэх сарын 16-нд болно. Сингапураас бараа бүтээгдэхүүн импортлох, мөн тухайн улс руу цахим экспорт хийх, цахимаар худалдаа үйлчилгээ эрхэлдэг Монголын ААН-үүдийг энэхүү уулзалтад урьжээ.

  Хоёр тал тээвэр, аялал жуулчлал, хэвлэл нийтлэл, боловсрол, дэд бүтэц, бөөний худалдаа, мал эмнэлгийн эм ханган нийлүүлэлт, газрын тос ба хий, цахилгаан үүсгүүр ба цахилгаан станц, гал тогооны тоног төхөөрөмж, цэвэр кофе үйлдвэрлэгч, экспортлогч, эрчим хүчний бүтээгдэхүүн ба үйлчилгээ, үйлдвэрийн зориулалттай цахилгаан бараа, электроник инженерийн салбарт хамтран ажиллах бломжтой юм.

Хонконгийн оршин суугчид тэжээвэр яст мэлхийгээ
Хонконгийн оршин суугчид тэжээвэр яст мэлхийгээ "төөрүүлж" байна
 
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт 8 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.