Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“BTS” хамтлаг “Rolling Stone” сэтгүүлийн нүүрийг чимнэ

Ангилал
Social pop
Огноо
Унших
0 минут 52 секунд

 БНСУ-ын “BTS” хөвгүүдийн хамтлаг АНУ-ын “Rolling Stone” сэтгүүлийн ирэх зургаадугаар сарын дугаарын нүүрийг чимэхээр болсон байна. Тус хамтлаг 54 жилийн түүхтэй соёл урлагийн сэтгүүлийн нүүрэн дээр гарсан анхны дан Ази гишүүний бүрэлдэхүүнтэй хамтлаг болох юм.

 “BTS” хамтлаг 2013 оноос уран бүтээлээ  хийж эхэлсэн бөгөөд долоон гишүүний бүрэлдэхүүнтэй. Сүүлд 2020 онд “Dynamite” нэртэй дан англи хэлээрх анхны дуугаа гаргасан нь “Billboard”-ын шилдэг 100 дууны жагсаалтын тэргүүн байрт бичигдсэн байна. 1967 оноос эхлэн уншигчдын гарт хүрч эхэлсэн “Rolling Stone” сэтгүүл нь поп соёлын талаар голчлон өгүүлдэг Америкийн сар тутмын сэтгүүл.

The Triumph of BTS: Rolling Stone Cover Story - Rolling Stone

Сонгинохайрхан дүүрэгт 3000 гаруй мод тарина
Сонгинохайрхан дүүрэгт 3000 гаруй мод тарина
 
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Бямба гараг бүр БНХАУ-ын Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.