Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: 553 халдварын тохиолдол бүртгэгдэж 1234 хүн эдгэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 46 секунд

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 553 хүнээс халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн коронавируст халдварын нийт тохиолдол 48101 боллоо. Улаанбаатар хотын хэмжээнд 516 тохиолдол шинээр нэмэгдсэн бол 37 тохиолдол орон нутагт бүртгэгдлээ. Эмчлүүлж буй нийт 4327 иргэн байна.

Эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2261
  • Хүндэвтэр-1443
  • Хүнд-517
  • Маш хүнд-106 хүн байна.

  Энэ хугацаанд 1234 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ. Өнөөдрийн байдлаар эдгэрсэн хүний тоо нийт 39564 болсон байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд таван хүн халдварын улмаас нас барсан тул COVID-19 халдварын улмаас нас барсан хүний тоо нийт 205 болсон байна.

 

Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ
Зуслангийн чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэллээ
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.