Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэмээчин бүсгүй Н.Байгалмаа хорвоогийн мөнх бусыг үзүүллээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

Салхин чимээнээс өөр аниргүй тал нутагт 1885 гаруй км-ыг туулж, саран хүртэл саатдаг уудам нутгийг 3 сар гаруй туулж идэр ес, элдэв саад зовлон бүрийг туулж байсан тэмээчин бүсгүй Н.Байгалмаа бурханы орныг зорьжээ. Энэ тухай түүний ээж н.Норжмаа "Түмэн олон минь ээ! энэ сайхан охиноо үүрд алдлаа.Сайхан охиноо зуурдаар явуулсан надөд амьд явах эрх байхгүй ээ!  хэмээн эмгэнэн гашуудаж байгаагаа бичжээ. 

Харин талийгаач Н.Байгалмаагийн хувьд өчигдөр "Шинийн гурваны өдөр бор өргөөгөө шинэ буйранд нь бариад, Муурын байшингийнхаа суурийг цутгаж амжууллаа...

Шинэ төлийн уурагны баяр хийж энэ 2 өдөрт манай ураг удам халуун баяр их хөдөлмөр дүүрэн байлаа...

Ээж минь идээлж бэлтгэх арьсаа наранд хатааж,Энэ хаврын цагаан идээний дээж малын буян хишиг ам тосодсон сайхан өдрүүд байнаа....

Хашаандаа сайхан амьдрах ажил үүгээр амжилттай эхэллээ...

Маш их хөдөлмөрлөдөг, халуун хайраар үрсүүддээ үргэлж тэтгэж байдаг эжийдээ мөргөмүү...😍🥰🥰

Жич нүүгээгүй шүү ккк...Угаасаа ойрхон хөдөө малтай амьдардаг хэдийнхээ хашаанд өөрийн Монгол гэртэй юмаа" хэмээн өөрийн нүүр номондоо бичиж байсан ч ийнхүү хорвоогийн мөнх бусыг үзүүлээд байна. 

Түүний ар гэр, төрөл төрөгсөд, найз нөхдөд гүн эмгэнэл илэрхийлж байна. 

 

 

 

 

Тансаглал: Ард нь жар байна
Тансаглал: Ард нь жар байна
 
Гантиг зам, цас мөс цэвэрлээгүйн улмаас 2021-2023 онд 15602 хүн гэмтжээ
Гантиг зам, цас мөс цэвэрлээгүйн улмаас 2021-2023 онд 15602 хүн гэмтжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.