Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Тэмээчин Н.Байгалмаагийн гэр шатаж, галд өртөж нас баржээ

Хэзээ
2021/05/16
Унших
0 минут 51 секунд
QR кодыг уншуулж мэдээг утсаараа унших боломжтой.

Тэмээчин Н.Байгалмаагийн гэрт гал гарч, тэрээр зуурдаар амиа алджээ. Тодруулбал, Налайх дүүргийн 5 дугаар хороо, Гандан-Уулын 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага цагдаа болон онцгой байдлын газарт 2021.05.16-нд 01:18 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 14 км замыг туулан 01:32 цагт очиход таван ханатай гэр шатаж байсныг унтраасан байна. Уг гал түймэрт иргэн Б /33 настай, эмэгтэй/ өртөж нас барсан , цогцсыг тус дүүргийн Цагдаагийн хэлтсийн мөрдөгч, цагдаагийн дэслэгчээр ахлуулсан бүрэлдэхүүнд хүлээлгэн өгчээ. 

Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.