Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Визардс Шарлоттыг хожиж бүсийнхээ наймдугаар байранд шалгарлаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
0 минут 55 секунд

Өнөөдөр Nba-ийн 2020-2021 оны улирлын сүүлийн өдөр болж байна. Улирлын хаалтын тоглолтуудаас онцлох тоглолт болох дорнод бүсийн наймдугаар байрны төлөөх тоглолт Вашингтон Визардс Шарлотт Хорнэтс багуудын хооронд болж 115:110 харьцаатайгаар Визардс хожлоо. 

Улирлын сүүлчийн тоглолтыг Рассэл Вэстбрүүк 23 оноотой трибл даблаар хаасан бол Брэдли Бийл 25 оноо 6 самбар авсан байна. Харин хожигдол хүлээж бүсийнхээ 10-р байранд орсон Шарлоттоос Тэрри Розер 22 оноо 9 дамжуулалт, Ламело Болл 19 оноо 7 самбар авчээ. 

Ингэснээр Визардс бүсийнхээ долоодугаар байрын төлөө Бостон Селтикстэй нэг тоглолт хийхээр боллоо. Харин Шарлоттын хувьд хоёр тоглолт дараалан хожиж плэй-оффд орох хүндхэн даалгавартай боллоо. 

Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэгүүд ажиллаж байна
Зуслангийн чиглэлд нөөцийн махны цэгүүд ажиллаж байна
 
Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хангалаа
Д.Цолмон пара туялзуур сэлэмний Ази тивийн хүрэл медалийн болзол хангалаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.