Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Энхбат: 7 сарын 1-н шиг хэцүү цаг ирвэл би дахиад үүргээ биелүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Ерөнхийлөгчийн сонгуульд "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшиж буй Д.Энхбат 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр намын даргын хувиар тухайн жагсаалд ямар оролцоотой байснаа тайлбарлан өдөр тутмын хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр,

"Миний үүрэг нэгэнт сонгуульд орсон улс төрийн хүчнийг толгойлж байсан учир нөгөө хоёртойгоо хамт очиж үгээ хэлэх, үймээн гаргахгүй байх өөрсдийн алхмаа хийх ёстой гэж итгэсэн. Хариуцлага хүлээж буй улсууд хэцүү цагт хэрэгтэй цэгт очих ёстой гэж би боддог. Тэгээд очсон. Дахиад ийм хэцүү цаг ирвэл би дахиад л үүргээ биелүүлэх болно. Миний хэлсэн үгийг телевизүүд бичиж хадгалсан байгааг амархан олж үзэж болно. Би очоод хоёр зүйлийг хэлсэн. Нэгдүгээрт, жагсаалыг аль нэг намын байрны үүдэнд хийж болохгүй. Хоёрдугаарт, ерөөсөө энэ сонгуулийг будлиантай гэсэн хар байгаа бол хамтран шалгах, тэгээд будилаантсан бол ганцхан суудал авсан Иргэний эвсэл ч өөрийнхөө суудлаас татгалзах ёстой гэж мэдэгдсэн.

Ийм үйл явдал өрнөж байхад хариуцлага хүлээсэн улс төрийн хүчний удирдагчид очиж, шийдэх зөв замыг хайхаа амлаж, бухимдлыг тайлах ёстой бус уу. Нэг зүйлийг хэлье. Тэнд очсон хүмүүс сонгуулийг будилаантуулаагүй. Харин ч түүнд бухимдаж очсон. Асуудлыг эхлүүлсэн улсууд тэд биш" гэжээ.

Нийслэлийн төр, захиргааны ажил өнөөдрөөс 08.00 цагт эхэлж, 17.00 цагт тарна
Нийслэлийн төр, захиргааны ажил өнөөдрөөс 08.00 цагт эхэлж, 17.00 цагт тарна
 
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
ХАА-н салбарт хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжийн талаар ярилцлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.