Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

29 настай залуу өндрөөс унаж амиа алджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Сүүлийн үед өндрөөс унаж амь насаа алдах хэрэг их гарч байна. Тэгвэл өнгөрсөн амралтын өдрүүдэд дахин нэг иргэн өндрөөс унаж амиа алджээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 17 дугаар хороо, нэгдүгээр хорооллын .... дугаар байрны 8 давхраас хүн уначихлаа гэсэн дуудлага тус дүүргийн цагдаагийн хэлтэст ирсэн байна. 

Дуудлагын дагуу шалгахад, өдөр 14.09 цагийн үед тус байрны оршин суугч 29 настай эрэгтэй А нь согтуурсан үедээ найман давхрын гэрийнхээ цонхоор үсэрч, нас барсан байжээ. Уг хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн гуравдугаар хэлтэст шалгаж эхэлсэн байна. 

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, тухайн иргэн нь сүүлийн 5 хоногийн турш архи согтууруулах ундаа хэрэглэсэн байжээ. 

Д.Энхбат: 7 сарын 1-н шиг хэцүү цаг ирвэл би дахиад үүргээ биелүүлнэ
Д.Энхбат: 7 сарын 1-н шиг хэцүү цаг ирвэл би дахиад үүргээ биелүүлнэ
 
ШИНЖЭЭЧ: ХӨСҮТ-д цар тахлын үед ашиглахаар авсан 3.2 тэрбумын оношлуур, 1.3 тэрбум төгрөгийн үнэ бүхий эм “хугацаа дууссан“ байдалтай байна