Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Захиргааны шүүх: АН-ын тамганы маргааныг хэлэлцэж байна

Ангилал
Улс төр Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцэж байна. Тодруулбал, Ардчилсан намын нэхэмжлэлтэй, Улсын бүртгэлийн ерөнхий газрын Хяналт шалгалт болон Хуулийн этгээдийн бүртгэлийн газарт тус тус холбогдох, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны хоёрдугаар сарын 2-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг хариуцагч болон гуравдагч этгээдийн гомдлоор хуралдаан зарлагдсан.

Сануулахад, өнгөрсөн хоёрдугаар сарын 2-нд Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга захирамж гаргаж, тамганы маргааныг шүүхээр авч хэлэлцэх хүртэл С.Эрдэнэд байгаа АН-ын тамганы үйлчлэлийг түдгэлзүүлэх, мөн уг маргааныг хэлэлцэх шүүхийн процессийг тодорхойгүй хугацаагаар түдгэлзүүлсэн шийдвэр гаргасан байдаг. 

Эрдэмтэд 3000 жилийн настай муммигийн хоолойг амилуулав
Эрдэмтэд 3000 жилийн настай муммигийн хоолойг амилуулав
 
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Л.Оюун-Эрдэнэ: Э.Бат-Үүл бол ардчилсан хувьсгалын үзэл санаандаа үнэнч үлдсэн цөөхөн хүмүүсийн нэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.