Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Өнөрцэцэгийг ташаа мэдээллээ няцаах, Ц.Гарамжавыг Н.Өнөрцэцэгээс уучлалт гуйхыг даалгалаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 43 секунд

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэлээ.

Ц.Гарамжавын өмгөөлөгч С.Эрдэнэсувд:

-Энэхүү шүүх хурлаар иргэн Ц.Гарамжавын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь шийдвэрлэлээ. 2019 оны долдугаар сараас эхлэн Н.Өнөрцэцэг нь өөрийн цахим хаяг болон zarig.mn сайтаараа Ц.Гарамжавыг төсвийн мөнгөөр зам тавиулах гэж байна гэсэн мэдээллийг өнгөрсөн хоёр жил орчмын хугацаанд нийтэлсэн. Шүүхээр нотлох баримтууд болон талуудын мэтгэлцээний үндэслэлээр энэ бол нөхцөл байдалд нийцэхгүй, худал, үнэн зөв биш мэдээлэл гэж шүүхийн шийдвэрээр тогтоолоо.

Н.Өнөрцэцэг:

-Шүүхээр УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав надаас уучлалт гуйхаар боллоо. Намайг шантаажчин гэж "Улаан бал" нэвтрүүлгээр орж байхдаа хэлсэн. Энэ үндэслэлээр шантаажчин гэдгээ нотлох нэхэмжлэл гаргалаа. Ц.Гарамжаваас гаргасан хоёр нэхэмжлэлийг ханган шийдээд миний зүгээс гаргасан хоёр нэхэмжлэлийг хангаж шийдлээ. УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжав гэрлүүгээ зам тавих гэж байна гэсэн мэдээллийг zarig.mn мэдээлсэн. Монполиметруу орсон зам нь үнэн байна, гэхдээ тэнд Ц.Гарамжав амьдардаггүй юм байна гэдэг шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэж шийдэж байна. Хоёрдугаарт, 10 тэрбум төгрөгийн өр төлбөрийг сэтгүүлч би зээл гэж асуусан нь бодит мэдээлэлд нийцэхгүй байна хэмээн хэрэгсэн шийдвэрлэлээ. 

Шүүхийн шийдвэрийг танилцуулж байна

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх Ц.Гарамжавын нэхэмжлэлтэй, хариуцагч “Ган Үзэгтэн” ХХК, Н.Өнөрцэцэг нарт холбогдох “Нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасныг сэргээж, уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгслээр дамжуулан няцаалт хийхийг даалгах” тухай, Ц.Гарамжавт холбогдох “Ц.Гарамжавын оролцсон “Улаан бал” ярилцлага нэвтрүүлгийн 2021.04.20-ны өдрийн дугаарт оролцохдоо нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндэд халдсаныг сэргээлгэж, тухайн нэвтрүүлэгээр дамжуулан уучлалт гуйлгахыг даалгах” тухай Н.Өнөрцэцэгийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийн 2021 оны 05 дугаар сарын 14, 17-ны өдрүүдэд хянан хэлэлцээд: Шүүх Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.3, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, үлдсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Л.Энхсайхан: Вакцины найрлагад даралт ихэсгэх ямар нэг бодис ороогүй
Л.Энхсайхан: Вакцины найрлагад даралт ихэсгэх ямар нэг бодис ороогүй
 
“Playtime Festival -2024” наадмын заавал мэдэж авах ГУРВАН зүйл
“Playtime Festival -2024” наадмын заавал мэдэж авах ГУРВАН зүйл
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.