Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засах шаардлагатай 470 хүүхдийн тоглоомын талбай байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 13 секунд

Нийслэлд 1100 гаруй тоглоомын талбай байгаагаас стандартын шаардлага хангахгүй 600 гаруй, аюултай, нэн даруй засах шаардлагатай 470 талбай байна.

Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, “Тоглоомын талбайг засаж эхэлсэн ч төсөв хүндрэлтэй байна. 900 сая гаруй төгрөг байвал тоглоомын 340 талбайг засах боломжтой. Нөөц боломжоо ашиглан СБД 53, ХУД тав, СХД 31, ЧД найман тоглоомын талбай засаад байна. Энэ нь нийт засах шаардлагатай талбайн 34 хувь. захын гурван дүүрэгт 30 гаруй тоглоомын талбай байна” хэмээв.

СХД-т тоглоомын 182 талбай байгаагаас 122 нь эвдрэл, гэмтэлтэй, засах шаардлагатай, цаашид хүүхдийн гулгуурыг төмөр, эсвэл модоор хийх шаардлагатайг албаныхан хэлж байв. Баянгол дүүрэгт тоглоомын 160 талбай  байгаагаас 50-д нь засвар, үйлчилгээ хийх шаардлагатай бөгөөд 60 орчим сая төгрөг төсөвлөж, засвар хийхээр төлөвлөжээ.

ТАНИЛЦ: Хязгаарлалтаа сулруулж буй орнууд
ТАНИЛЦ: Хязгаарлалтаа сулруулж буй орнууд
 
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Д.Амарбаясгалан: Иргэд хямд гурил хэрэглэх боломж бүрдлээ. Гурилыг импортын татвараас чөлөөлөх хууль ирэх сарын 1-нээс хэрэгжинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.