Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Захиргааны шүүхээс С.Эрдэнийн АН-ын тамгыг хүчинтэй гэж үзлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 42 секунд

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд Ардчилсан намын тамганы маргаантай холбоотой асуудлыг хэлэлцлээ. Улмаар С.Эрдэнийн АН-ын  тамга, тэмдэгийг хүчин төгөлдөр гэж үзлээ. Тодруулбал, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн “Хүсэлт шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай” 955 дугаар захирамжийг ЗХШХШТХ-ийн 122 дугаар зүйлийн 122.6.2-д зааснаар өөрчлөлт оруулсан. Үүнд: Захирамжийн 1 дэх заалтаар актын биелэлтийг түдгэлзүүлж шийдвэрлэхдээ ЗХШХШТХ 62.1.1-т заасан бусдын болон хуулийн этгээдийн нийтийн ашиг сонирхолд илтэд хохирол учруулахаар нөхцөл байдал байгаа эсэхийг тогтоогоогүй нь үндэслэл бүхий болж чадаагүй байна гэх үндэслэлээр, Захирамжийн 2 дахь заалтаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн үндэслэл тогтоогдоогүй, Өөрөөр хэлбэл ЗХШХШТХ-ийн 65.1-д заасан үндэслэл бий болоогүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй байхад захиргааны хэргийн хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь хуульд нийцээгүй гэх үндэслэлээр тус тус хүчингүй болгож шийдвэрлэсэн. 

Ингэснээр тамганы асуудлыг анхан шатны шүүхээр дахин хэлэлцэж, эцэслэх бөгөөд тэр болтол С.Эрдэнийн АН-д байгаа тамга тэмдэг хүчин төгөлдөр хэвээр байх юм. 

Уг асуудлаар өнөөдөр 16.00 цагт АН-ын дарга М.Тулгат, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр нар мэдээлэл хийхээр болжээ. 

Вакцинжуулалтын гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой болжээ
Вакцинжуулалтын гэрчилгээг ТҮЦ машинаас авах боломжтой болжээ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.