Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГХЯ: Израйльд байгаа манай улсын 50 гаруй иргэдээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 19 секунд

Израиль, Палестины хоорондын мөргөлдөөн хурцдаж, нөхцөл байдал түгшүүртэй болж байна. Тиймээс тус улсад ажиллаж, амьдарч буй монголчуудын нөхцөл байдлын талаар ГХЯ-наас тодруулахад "Израйль улсад манай улсын 50-60 иргэн оршин суудаг бөгөөд дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Мөн цөөн тооны оюутан суралцдаг. ГХЯ эдгээр иргэдээс нутаг буцах хүсэлт гаргасан 4 иргэнийг тавдугаар сарын 28-ны өдрийн Станбул-Улаанбаатарын нислэгээр эх оронд нь ирүүлэх ажлыг зохион байгуулж байна.

Мөн Израильд оршин суугаа монгол иргэдэд анхаарал тавих, тэдгээрийн нөхцөл байдлыг тодруулж, сонор сэрэмжтэй байхыг анхааруулах талаар Израйль улсыг хариуцаж буй Монгол Улсаас Турк улсад суугаа Элчин сайдын яаманд чиглэл өгөөд ажиллаж байна. Түүнчлэн 2007 оноос хойш Израйль улсад монгол иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй манай улсын Өргөмжит консулд мөн мэдэгдээд байна.

Одоогоор тус улсад ажиллаж, амьдарч байгаа монгол иргэдийн зүгээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй байна" гэлээ. 

 

Захиргааны шүүхээс С.Эрдэнийн АН-ын тамгыг хүчинтэй гэж үзлээ
Захиргааны шүүхээс С.Эрдэнийн АН-ын тамгыг хүчинтэй гэж үзлээ
 
Маргааш  “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Маргааш “Дэлхийн эмч нарын өдөр” тохионо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.