Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Чанцалмаа: Ард түмэн минь их бага гэлтгүй охин бид хоёрт туслаарай

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 53 секунд

  Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад үлдсэн ганц охиныг хөл дээр нь босгохын тулд манай сайтын зүгээс хандивын аян өрнүүлсэн билээ. Түүний бага охин Э.Нандин-Эрдэнэ 2017 онд гадаад руу сургуульд явахынхаа өмнө авто осолд орж, гурван жилийн турш сууж, босож чадахгүй, нүд нь өнгө ялгахгүй гэртээ хэвтрийн дэглэмд байгаа юм.

Түүний эмчилгээний төлбөрт 100 сая төгрөг шаардлагатай бөгөөд БНСУ-д эмчлүүлвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу сонсчээ. Гэвч гэртээ тэтгэвэрийнхээ мөнгөөр охиноо асарч буй эх Д.Чанцалмаад эмчилгээний мөнгө байхгүй тул арга буюу манай сайтад хандсан юм.

Хандивын аян эхлээд дөрвөн хоног өнгөрсөн бөгөөд энэ хугацаад нийт 17 сая төгрөг цугларсан байна. Үүний дээр өмнө хэд хэдэн хэвлэлд хандаж цугларсан 10 сая гаруй төгрөгтэй нийлээд 27 сая төгрөг болжээ. Иргэд хандив өгч эхэлсэнтэй холбогдуулан бид иргэн Д.Чанцалмаагаас зарим зүйлийг  тодрууллаа.

Тэрбээр, Ард иргэдийн халуун сэтгэлийн хандиваар энэ дөрөв хоногт нийт 17 сая төгрөг цугларсан байна. Утас руу залгаж сэтгэлийн дэм өгөх, урмын үгтэй гүйлгээний утга бүхий хандивын мөнгө бидэнд дэм боллоо. Охины маань хүчилтөрөгч дуусаж байгаа тул цэнэглүүлэхээр хүний машин гуйгаад сууж явна. Мөн хувийн эмнэлэгт долоо хоног охиноо асарч амраах шаардлага гарсан. Улсын эмнэлэгт хэвтүүлэх гэсэн боловч амьсгалын аппаратгүй, хүнд өвчтэй гэсэн шалтгаанаар биднээс татгалзаж байгаа. Одоо охиноо эдгээхийн тулд хурдан эмчлүүлэх хэрэгтэйг ойлгож байна. Ард түмэн минь их бага гэлтгүй охин бид хоёрт туслаарай. Бидний дуу хоолойг хүргэж байгаа танай хамт олонд баярлалаа. Хандив өргөж буй бүх хүмүүстээ маш их баярлаж байна хэмээв.

Хандив өгөх хүсэлтэй албан байгууллага болон хамт олны мэдээлэл, хандивын явцын талаар тухай бүрд нь манай сайт мэдээлж байх болно. Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд тусалцгаая.

ХАНДИВЫН ДАНС:

Хаан банк 5166038881 Чанцалмаа /ээж/

Хаан банк 5057612911 Нандин-Эрдэнэ /охин/

Холбогдох утас: 98970087 /Д.Чанцалмаа/

Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн хоёрдугаар одон авч байсныг батлах бичиг баримтыг хавсаргав.

ГХЯ: Израйльд байгаа манай улсын 50 гаруй иргэдээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй
ГХЯ: Израйльд байгаа манай улсын 50 гаруй иргэдээс халдлагад өртсөн тохиолдол гараагүй
 
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.