Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Үерийн аюулаас сэрэмжтэй байхыг анхаарууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 21 секунд

  Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр буюу 17-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Үүр, Хэнтий нурууны баруун хажуугийн Тэрэлж, Ерөө, Алтай нуруунаас усжих Ховд, Булган, Увс нуурын савын Хангилцаг зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-20 см нэмэгдэж, олон жилийн дунджийг 5-65 см давсан байдалтай байна.

Мөн Сэлэнгэ мөрний нийт уртын дагууд усны түвшин аажим буурсан хэдий ч олон жилийн дунджийг 30-135 см давсан хэвээр нэлээд элбэг устай байна.

Иймд:

  • Гэр, хашаа, саравч, орон байраа гуу жалга, голын ойролцоо барьж суурьшихгүй байх,
  • Бага насны хүүхдийг гол усны ойролцоо тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,
  • Үерийн ус зайлуулах суваг шуудуу татах, далан хашлага барих зэргээр өөрийн болон бусдын амь нас , эрүүл мэнд, эд хөрөнгийг болзошгүй гамшиг ослоос урьдчилан сэргийлэх,
  • Голын усны түвшин нэмэгдэж, үерийн байдалд шилжсэн үед баталгаагүй зам, гармаар зорчихгүй  байхыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Дэлхийн хамгийн ухаалаг 10 амьтан
Дэлхийн хамгийн ухаалаг 10 амьтан
 
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Маргааш нийслэлд 5 хэм дулаан, үүлэрхэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.