Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Facelook: 73 настайдаа Оскарын шагнал хүртсэн жүжигчин Юн Ё Жоны түүх

Ангилал
Facelook
Огноо
Унших
6 минут 40 секунд

Оскарын 93 жилийн түүхэнд анх удаа солонгос жүжигчин Академийн шагнал гардан авсан түүхэн үйл явдал энэ жил тохиолоо. Өдгөө 73 настай Юн Ё Жон хэмээх жүжигчин эмэгтэй И Исаак Чун найруулагчийн "Минари" кинонд бүтээсэн туслах дүрээрээ ийнхүү шалгарсан юм. Тэгвэл коллежоо орхиж 19 настайгаасаа эхлэн кино урлагт хүч үзсэн төдийгүй мандаж явах үедээ гадаад руу цагаачилж хэсэг хугацаанд дэлгүүрийн худалдагч хийж байсан гээд түүний амьдралын сонирхолтой түүхийг фото зургаар илэрхийлэн “Facelook” буландаа онцолж байна.

Юн Ё Жон 1947 оны зургадугаар сарын 19-нд Кёнги мужийн Кэсон хотод мэндэлж, БНСУ-ын нийслэл Сөүл хотод өсчээ. Тэрбээр И Хуа охидын ахлах сургуулийг төгсөөд, 1966 онд 19 настайдаа Ханян их сургуульд солонгос хэл, уран зохиолын мэргэжлээр элсэхийн төлөө бэлдэж эхлэв. Гэвч Ё Жон элсэлтийн шалгалтад тэнцэж чадаагүй байна. Иймд Ё Жон өсвөр насандаа мөнгө олохоор хүүхдийн шоунд дүр бүтээх цагийн ажил хийснээр урлагт хөл тавих гарц нь нээгджээ.

1966 оноос хойш кино урлагт хөл тавьсан цагаасаа хойш өнөөг хүртэл 50 гаруй солонгос цуврал, 40 гаруй бүрэн хэмжээний уран сайхны кино болон театрын жүжгийн дүр бүтээжээ.

1976 онд анхны цуврал кино болох "Mister Gong"-д дүр бүтээж, 1969 онд “Өсөх ирээдүйтэй шилдэг жүжигчин” гэх анхны шагналаа хүртэж байжээ.

Youn Yuh-jung, right, performs in director Kim Ki-young's 1971 film, 'Woman of Fire,' in this file photo. The vintage movie will be screened again on the occasion of Youn's nomination for the Best Supporting Actress Award at this year's Oscars. Korea Times file

Үүний дараа найруулагч Кимтэй хамтран “Шавьж эмэгтэй (Insect Woman 1972)”, “Ёс бус эмэгтэй бай (Be a wicked woman 1990)” зэрэг эмэгтэй хүний сэтгэл зүйн хар бараан талыг дүрслэн үзүүлэх кинонуудад чадварлаг жүжиглэсэн байна.

Юн Ё Жоны чадварлаг жүжиглэлт болон өвөрмөц дүр бүтээлт нь хүмүүст танигдаж эхэлсэн тул орчин цагийн эмэгтэйн дүр төрхийг тод томруунаар харуулсан кинонуудад сонгогдон дүр бүтээдэг болжээ.

Bacchus Lady' offers more than sexual services

Түүний тоглосон “The Bacchus Lady” киноны дүр нь жүжигчний амьдрал дахь томоохон сорилт болжээ. Тус кинонд биеэ үнэлэлт гэх хүнд сэдвийг хөнгөн байдлаар харуулах ёстой байв. Жүжиглэж байх үедээ сэтгэл зүйн хувьд хэд хэдэн удаа хүнд байдалд орж байсан юм.

Chồng cũ hối hận vì ly hôn Youn Yuh Jung - VnExpress Giải trí

1974 онд дуучин Жо Ян Намтай гэрлэж, кино урлагаас хөндийрсөн байна. Тэд хоёр хүүтэй болж, хэсэг хугацаанд АНУ-д цагаачлан амьдарчээ. Тэрбээр хоёр хүүгээ тэжээхийн тулд 38 настайдаа Флоридагийн хүнсний дэлгүүрт худалдагч хийж, цагт 2.75 ам.доллар цалинтай ажиллаж байжээ. Хэлний мэдлэг муу байсан учир цагийн ажил хийхээс өөр сонголтгүй байв. Энэ үед түүний амьдралыг хэцүү жилүүд өнгөрсөн гэдэг.

All About Senior Korean Actress Youn Yuh-jung: Profile, Husband, Son,  Movies, and TV Shows | Channel-K

1984 онд эх орондоо эргэн ирж, кино урлагт дахин хөл тавьжээ. Тэрбээр бүх цагаа уран бүтээлдээ зарцуулах хэрэгтэй болсон тул 1987 онд нөхрөөсөө салжээ. Өмнөд Солонгост гэр бүл салалтыг сайшаадаггүй учир нөхрөөсөө салсны дараа нэр хүндээ эргүүлэн олохын тулд илүү их хичээх болов.

Korean Actor Kim Kang Woo Picture Portrait Gallery

Эргэн ирэлтээ хүчирхэг дүрээс эхлүүлэхээр шийдэж 2012 онд 65 насандаа авлига, шунал, сексийн сэдвийг хурцаар хөндсөн “Мөнгөний амт” кинонд харгис өв залгамжлагчийн дүр бүтээсэн байна. Тэрбээр амьдрал дээр хөгшин харагдахаас айдагггүй ч кинонд дүр бүтээхдээ хөгшин, тэнэг харагдахаас айдаг тухайгаа хэлж байжээ.

Golden Globes: Minari wins best foreign language film, Entertainment News &  Top Stories - The Straits Times

Юн Ё Жоныг Оскарын эзэн болгосон цагаачилж буй гэр бүлийн түүхийг харуулах "Minari" киног найруулагч Ли Исаак Чун бага наснаасаа сэдэвлэсэн гэдэг. Тэгвэл Юн Ё Жон ч мөн АНУ-руу цагаачлан амьдарч байсан удаатай тул тус кинонд чадварлаг жүжиглэжээ.

Oscars 2021: How 'Minari' brought two strangers together - Los Angeles Times

Түүний Минари” кинонд бүтээсэн Сүн Жа эмээгийн дүр цус харвасан, зөнөх өвчнөөр шаналж буй бүдүүлэг араншинтай боловч үр хүүхдүүддээ хайртай нэгэн. Тус дүрд тоглохын тулд Ё Жон зохиолоо үргэлж давтан уншиж, англи хэлийг төгс эзэмшээгүй сул талаа ялахын тулд үг бүрээ цээжлэхийн хажуугаар цус харвасан хүний төрхийг гаргахын тулд тархины эмчээс зөвлөгөө авч байв. Тэрбээр “Зураг авалт 25 хоногийн турш үргэлжилсэн. Гэтэл аагим зуны халуунд эхний өдрөө л агааржуулагч эвдэрч асуудлууд гарч эхэлсэн дээ. Найруулагчийн маань анхны бүтээл учраас төсөв санхүүгийн хувьд бага байсан ч бид бууж өгөөгүй. Одоо харахад бид яг л жинхэнэ гэр бүл болцгоосон юм шиг санагдаж байна. Харин бүтээсэн дүр маань надаас тэс өөр зан чанартай. Би өөрийнхөө эмээг бодож энэ дүрийг бүтээсэн” хэмээн ярьсан юм.

Юн Ё Жон нь Оскарын шагнал хүртэж буй Солонгосын анхны, Азийн хоёр дахь эмэгтэй жүжигчин юм. Үүнээс өмнө 1958 онд Япон-Америк гаралтай жүжигчин, дуучин Миёоши Умеки нь “Sayonara” кинонд бүтээсэн дүрээрээ Азиас анх удаа энэ төрөлд Оскарын шагналыг хүртэж байжээ.

“Академийн шагнал авч байгаа нь миний хувьд маш их аз жаргалтай мөч байлаа. Гэхдээ энэ шагнал миний амьдралыг өөрчлөхгүй. Би одоо эргэж гэртээ хариад ажлаа үргэлжлүүлэн хийсээр байх болно” хэмээн Юн Ё Жон шагнал авах үедээ инээмсэглэн хэлсэн байна.

"Vogue" сэтгүүлийн нүүрийг чимсэн түүний зургууд:

Caption
Caption
Caption

Нийслэлд
Нийслэлд "Өглөөний гудамж" байгуулна
 
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Маргааш нийслэлд 18 хэм дулаан, үүлшинэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.