Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Чанцалмаа: Эмчилгээний зардлын 100 сая төгрөгөөс 33 сая нь бүрдээд байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
4 минут 13 секунд

Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад үлдсэн ганц охиныг нь хөл дээр нь босгохын тулд хандивын аян өрнүүлээд байгаа билээ. Түүний бага охин Э.Нандин-Эрдэнэ 2017 онд гадаад руу сургуульд явахынхаа өмнө авто осолд орж, гурван жилийн турш сууж, босож чадахгүй, нүд нь өнгө ялгахгүй хэвээр хэвтрийн дэглэмд өдөр хоногийг өнгөрүүлж буй.

Түүний эмчилгээний төлбөрт 100 сая төгрөг шаардлагатай бөгөөд БНСУ-д эмчлүүлвэл бүрэн эдгэрэх боломжтой гэсэн хариу сонссон байдаг. Гэвч гэртээ тэтгэврийнхээ мөнгөөр охиноо асарч буй эх Д.Чанцалмаад эмчилгээний мөнгө байхгүй тул арга буюу манай сайтад хандсан юм. Өмнөх мэдээллийг энд дарж уншина уу.

Хандивын аян эхэлсэн цагаас хойш хагас сарын хугацаанд 22 сая төгрөг цугларсан байна. Мөн өмнө нь хэд хэдэн хэвлэлд хандаж цугларсан 11 сая төгрөгтэй нийлээд 33 сая төгрөг болжээ. Иргэд хандив өгч эхэлсэнтэй холбогдуулан бид иргэн Д.Чанцалмаагаас охиных нь биеийн байдал хэр байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр Охины бие хэд хоног базаахгүй байсан тул хувийн эмнэлэг хөөцөлдөж байж хэвтээд 5 хоног өнгөрлөө. Би ч бас дэргэд нь сахингаа тархиныхаа судсуудыг хэвийн болгох эмчилгээ хийлгэж байна. Миний бие дээрдсэн боловч охин маань эм тариандаа ядраад унтаад л байгаа. Чангарсан булчингуудыг суллах бариа хийлгээд судас тарианд орсон. Тэр нь их өвддөг бололтой юм. Өчигдөр гэнэт их айж цочоод бүрэн хийлгэж чадаагүй. Оройдоо гар хөл нь таталт өгөөд, хоолоо идэж байгаад гэнэт орон дээрээ асгаж цутгана. Халуун цайнд хүртэл орчих гээд хүндхэн байдалтай байна.

Тариандаа бие нь нялхраад судас нь их амархан хагараад байхаар сувилагч нь хүртэл сандарчихна. Гарын судас нь хагарсаар байгаад тарих газар ч үлдээгүй. Охин бид хоёр маргаашаас эмнэлгээс гарна. Дахиад хоёр хоног хэвтэж болох ч гэсэн агаарт гаргаж, өөрийг нь илүү идэвхтэй байлгамаар байгаа юм. Гэртээ шөл устай хоолоо идээд сайн унтаж амарвал бие нь тэнхрэх ч юм билүү гэж найдаад байна.

Биднийг гэрээсээ явахаас өмнө хэсэг уурхайд ажилладаг залуус ирж эргэсэн. Хүнс дөхүүлж, ирэхдээ 1.2 сая төгрөг хандив өгсөн. 7-8 залуу ирээд бидэнтэй элдвийг хөөрөлдөж, сэтгэл санааны дэмжлэг өгөөд явсан. Лайв бичлэг хийсэн боловч би хаанаас үзэхээ сайн мэдэхгүй байгаа. Зориод ирсэн тэр залуучуудад маш их баярлаж байна. Бид хоёрын зүгээс хандив өргөж байгаа бүх хүмүүстээ талархаж байгаа. Хэд хоногийн өмнөөс хандив маань зогсонги байдалтай байгаа ч бид хоёр даван туулаад заавал эмчилгээгээ хийлгэнэ гэсэн итгэлтэй байна. Үүнд та бүхний дэмжлэг чухал юм шүү" гэлээ.

Хандив өгөх хүсэлтэй албан байгууллага болон хамт олны мэдээлэл, хандивын явцын талаар тухай бүрд нь манай сайт мэдээлж байх болно. Дөрвөн хүүхдээ алдсан иргэн Д.Чанцалмаад зулайг нь үнэрлэх ганц үрийг нь үлдээхэд тусалцгаая.

ХАНДИВЫН ДАНС:

Хаан банк 5166038881 Чанцалмаа /ээж/

Хаан банк 5057612911 Нандин-Эрдэнэ /охин/

Холбогдох утас: 98970087 /Д.Чанцалмаа/

Ерөнхийлөгчийн зарлигаар алдарт эхийн хоёрдугаар одон авч байсныг батлах бичиг баримтыг хавсаргав.
ОХУ таван улстай нислэгээ сэргээнэ
ОХУ таван улстай нислэгээ сэргээнэ
 
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Х.БОЛОРЧУЛУУН: Гурил өндөр ашигтай юм бол Л.Цандэлэг гурилаа хий
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.