Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Японы гүнж Макогийн сүйт залуу хуулийн сургуулиа амжилттай төгсжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Японы гүнж Макогийн сүйт залуу Кэй Комүро Нью-Йорк дахь Фордхамын их сургуулийг хуулийн чиглэлээр “докторын зэрэгтэй төгссөн гэж тус их сургуулийнхан мэдээллээ.

Өдгөө 29 настай Кэй Комүро нь Японы угсаа залгамжлах хунтайж Фумихитогийн том охин Макотой гэрлэхээр болсон ч ээжийнхээ 4 сая иений өрийн асуудлаас болж гэрлэлтээ хойшлуулсан юм. Түүнчлэн хувийн асуудлаа гэрлэлттэй холбоогүй байлгахын тулд мэдэгдэл гаргаж, асуудлаа бие даан шийднэ гэдгээ хэлжээ.

Хос хоёр их сургуульд байхдаа анх танилцаж нэгэндээ сэтгэл алдарсан байна. Японы хуульд угсаа залгамжлах гүнж энгийн ардтай гэрлэхийн тулд өөрийн эрх мэдлээс татгалзах хэрэгтэй болдог байна. Иймд гүнж Мако өөрийн байр сууриас татгалзаж Кэй Комүротой хуримаа хийх хүндхэн шийдвэр гаргаад байсан юм.

Эх сурвалж: Kyodo news

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг ОХУ-д айлчилна
 
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Дэвид Камерон Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/05/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.